Нэгэн Америк эрдэмтэн судалгаа явуулсны эцэст цайндаа давс нэмэхийг зөвлөсөн нь британичуудын дургүйг хүргэжээ. Цай бол Их Британийн үндэсний ундаа. Британичууд өдөрт 100 сая аяга цай уудаг гэх тоо баримт бий.
Брин Маврын коллежд химийн профессороор ажилладаг Мишель Франкл цайны тухай судалгааны ажлууд, эртний бичгүүдэд дүн шинжилгээ хийж “Steeped: Chemistry of Tea” нэртэй номоо бичсэн байна. Тус номдоо тэр цайндаа бага зэрэг давс хийхийг зөвлөсөн юм.
Энэ зөвлөмж нь Их Британи сошиал орчинд ихээхэн шуугиан дэгдээсэн тул АНУ-ын Элчин сайдын яам мэдэгдэл гаргажээ. Тус яам Твиттер дээр мэдэгдэл гаргахдаа “Их Британийн үндэсний ундаа болох цайнд давс нэмнэ гэх төсөөлшгүй зүйл нь АНУ-ын албан ёсны бодлого биш гэдгийг Их Британийн иргэдэд баталгаажуулахыг мэдэгдэхийг хүсэж байна” гэсэн аж.
Профессор Мавр “BBC” агентлагт хэлэхдээ “Мэдээж би дипломат асуудал үүсгэхийг хүсээгүй. Надад маш их имэйл ирсэн. Өглөө сэрээд цайнд давс хийх талаар маш олон хүн ярьж байгааг харна гэж огт төсөөлөөгүй” хэмээсэн байна.
Цайн давс хийхийг зөвлөснөө Мавр тайлбарлахдаа давс хэл дээрх гашуун амт мэдрэгч булцууг идэвхгүйжүүлдэг гэжээ. Амтагдахааргүй хэмжээний давс хийснээр цайны гашуун амтыг дарахад туслах аж.
Эх сурвалж: Reuters