Япон улсад ажиллангаа суралцах боломжийг оюутан залууст өгдөг Асахи Сонины Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Тавигдах шаардлага:
- 19-26 настай ( 1999 оны 4 сарын 1-ээс 2006 оны 11 сарын 1-ний хооронд төрсөн байх )
- Ганц бие, хүйс харгалзахгүй
- 12 ба түүнээс дээш жилийн боловсролтой байх
- Аль нэг боловсролын байгууллага төгсөөд 5 жилээс дээш хугацаа хэтрээгүй байх
- Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
- Дадлагажигч ажилтнаар Япон улсад ажиллаж байсан түүхгүй байх
- Япон улсад суралцах, оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргаад буцаагдсан түүхгүй байх
- Япон Улсад түр оршин суух хугацаандаа албадан байдлаар нутаг буцаагдсан түүхгүй байх
- Бие бялдрын хувьд эрүүл , элдэв хууч өвчингүй байх
- Гэр бүлийн гишүүд нь одоо болон өнгөрсөн хугацаанд Япон улсад хууль бусаар оршин сууж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан түүхгүй байх
Япон улсад суралцах хугацаа:
2025 оны 3 сарын дунд үеэс 2027 оны 3 сарын дунд үе хүртэл Япон улсад сурах сургууль:
- Шинжюкү Япон хэлний сургууль
- Иватани Япон хэлний сургууль
- Аояма гакүэн Япон хэлний сургууль
- Канрин Япон хэлний сургууль
Ажиллах газар: Асахи сонин түгээлтийн газар
Ажлын агуулга: Өглөө болон оройн сонин хүргэлт
Тэтгэлэгийн агуулга :
- 2 жилийн сургалтын төлбөр 100%
- ️2 жил амьдрах байрын төлбөр 100%
- Ирэх очих 2 талын онгоцны тийз 100%
- Визийн төлбөр
- Монгол болон Япон дахь эрүүл мэндийн шинжилгээний зардал
Хангамж:
- 1 сарын нийт цалин 132,703 иен (2019.10 сарын байдлаар)
- Ажлын үзүүлэлтээс хамаарч жилд 2 удаа шагналт цалин олгоно /7 сар, 12 сард /
- Жилд 1 удаа цалинтай ээлжийн амралт
- Ажлын хэрэгсэл : Ажлын хувцас, гутал, борооны цув
- Сургууль хүртэлх унааны зардал 5,000 иенээс давсан тохиолдолд илүү гарсан мөнгөн дүнг ажил олгогч хариуцна.
- Хөдөлмөр ослын даатгал
Тэтгэлэгийн талаарх мэдээллийн өдөрлөг :
2024 оны 1 сарын 13-ны Бямба гараг, 12:00-13:30
Анкет хүлээн авах хугацаа:
2024 оны 1 сарын 3 -19 хүртэл
Сонгон шалгаруулалт:
- 2024 оны 1-2 сар Анкетны сонгон шалгаруулалт, Бичгийн шалгалт болон ярилцлагын шалгалт
- 2024 оны 3 сар Япон хэлний сургалт
- 2024 оны 10 сар Япон талын ажил олгогч Захирлуудын ярилцлагын шалгалт
ЗАРДЛЫН БАТЛАН ДААГЧ
ЗУУЧЛАЛЫН ХӨЛС
ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГ шаардлагагүй.
ХЭРХЭН_БҮРТГҮҮЛЭХ_ВЭ?
- Постер дээрх QR кодоор бүртгэлийн анкетыг татан авч хэвлэн, өөрийн гараар гаргацтай үнэн зөв бичиж бөглөнө. Цээж зургийг заавал наасан байх шаардлагатай.
- Бөглөсөн анкетыг 1 сарын 19-ний Баасан гарагийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.
Хаяг: Урт цагааны баруун талд байрлах Их найман шарга төв, Голомт банктай хаалга, 9 давхар, 906 тоот
Анкетыг ажлын өдрүүдийн 09:00-18:00 цагийн хооронд хүлээн авахыг анхаарна уу!
Бүртгүүлэх үедээ авчрах зүйлс:
- Иргэний үнэмлэх ( ТҮЦ машины лавлагаа байж болох ба хүчинтэй хугацаа хэтрээгүй байх!)
- Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
Эх сурвалж: Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв-АСАХИ