Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал нэгэн хачирхалтай гомдолд хэрэг үүсгэн, шалгуулахаар харъяаллыг нь тогтоон, хуваарилжээ. Энэхүү гомдлыг Сүхбаатар дүүргийн 20-р хорооны иргэн Б.Зинамидар гаргасан бөгөөд хариуцлагчаар нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр шалгуулах аж. Баабар “Монгол түүх” бүтээлдээ 1932 оны бослогыг “Ардын бослого” гэж нэрлэсэн учир гэмт хэрэг гэж үзэн шалгуулахыг хүсчээ. Төрийн харгис бодлогын улмаас өмч хөрөнгөө хураалгаж, амьдрах аргагүй болсны улмаас бослого гаргахад хүрсэн уг үйлдлийг прокуророос шалгахаар тушаал гаргасан олон хүнийг мэл гайхаж, цэл хөхрөхөд хүргээд байна. Болсон үйл явдлын судлан шинжилж, дүгнэсэн эл үйлдлийг гэм буруутай гэж үзвэл Монголд үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөнд хяналт тавихыг оролдсон том жишээ болон үлдэх нь.