• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 5 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Баялаг бүтээгчид үндэстнээ авч явдаг

2023-12-28
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Бид хөгжлийг, амар амгалан сайхан амьдралыг улсын төсөв-мөнгөний зөв хуваарилалт, хүрэлцээ, аж ахуй, бизнесийн ашиг, өрхийн орлого, иргэдийн цалин хангамж гэх мэт олон зүйлтэй холбон ойлгодог тайлбарладаг, гэхдээ тухайн цаг хугацаа, орон зайд учир шалтгааны эх, мөн учгийг зөв олох, тайлах нь чухал.

Өнөөдөр Монгол Улсын ДНБ 74 их наяд төгрөг хүрч, төсөв нь 27 их наяд төгрөг давж, эдийн засаг нь хэдэнтэй өсөж, дундаж цалин 1 сая 700 мянган төгрөг хэдийнээ давсан. Энэ тоон өсөлтүүд зургаа, долоон жилийн өмнөхтэй харьцуулахад 2-3 дахин өсжээ. Зүй нь энэ бүх өсөлт ард иргэд, айл өрхийн амьдралын чанарт ямар нэг байдлаар хүртээгдэж, нөлөөгөө өгч байх ёстой. Бодох л зүйл. Энд юу хэлэх гээд байна уу гэхээр санхүү мөнгөний харилцаа гэдэг бол хүртээгдэж байж, эд эс болгонд жигд хуваарилагдаж байж хөгжлийн түлхүүр нь болдог жамтай гэдэг тухай.

2023 оны сүүл 2024 оны босгон дээр “Шунхлай” групп 30 жилийнхээ ойгоор бүх ажилтнаа “АПУ” ХК-ийн хувьцаа эзэмшигч болголоо. Энэ бол зөв хандлага, сайн жишиг, сайн засаглал. Группийн 7500 ажилтандаа нийт 3,031,660 хувьцаа эзэмшүүлж байна. Тэр бол хүртээмж, хамтын амьдрал, хамтын хөгжил. Өөрөөр хэлбэл энэ нь нэг талдаа хөрөнгийн зах дах иргэдийн оролцоог сайжруулж буй асуудал нөгөө талдаа группийн хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрхийг хамт олондоо хүртээмжтэй, нээлттэй олгож буй харилцаа юм.

Тиймээс иргэн ч бай улс ч бай хөгжлийн эх нь бизнесийн тааламжтай орчин ялангуяа үндэсний томоохон үйлдвэр аж ахуйн хөгжил, харилцаа гэж би хардаг, хөгжингүй хүн төрөлхтөн бас тэгж замнасан байдаг.

Монголчууд бид том эрх ашиг, том боломж боломж болсон үндэсний баялаг бүтээгчдээ үгүйсгэж, гаднынхныг бусдыг ухамсарт бусаар даган дуурайж ирсэн нь өнөөдөр хөгжлийн хавханд өөрсдийгөө оруулсан. Өөр хэн ч биш. Харин тэд яаж хөгжив. Зөвхөн үндэсний баялаг бүтээгчдийнхээ ачаар. Чухал үед нь дэм болж, хүнд үеүдэд улс нь, ард иргэд нь тэднийхээ хүч нөөцөд тулгуурлан босдог энгийн ойлголт. Манайхаар бол тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэгтэй агаар нэг. Товчхондоо бол тэдний хөгжлийн нууц бол баялаг бүтээгчид. Тодорхой жишээг саная.

Өмнөд Солонгос улс Хонкон, Сингапур, Тайванийн хамтаар Азийн дөрвөн бар орон. Экспортод чиглэсэн эдийн засагтай. Цахилгаан бараа, гар утас, робот, хөлөг онгоц, ган хайлуулалт, автомашин үйлдвэрлэл нь эдийн засгаа авч явдаг. Энэ амжилтын гол үүргийг Өмнөд Солонгосын баялаг бүтээгчид буюу үндэсний үндсэн дамнасан корпорациуд Самсон, Хюньдэ, LG, Ханьжинь, SK, Кымху, Лотте, Түсань зэрэг экспортод чиглэсэн хэдэн компани ДНБ-ийн 90 хувийг бүтээн хөгжүүлсээр байна.

Япон улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм. Тус улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр дэлхийд хоёрт ордог. Японы энэ агуу хөгжил мөн л үндэсний баялаг бүтээгчид, компаниуд болох Тоёота, Сони, Фoжифильм, Панасоник компанийн нэрийг дэлхий дахинаа андахгүй. Япон улс үйлдвэрлэлийн салбарт хамгийн хүчирхэг нь боловч байгалийн нөөц баялаг багатай. Японы компаниуд нийтээрээ гадаадаас түүхий эд авч, түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, дотоод, гадаадад борлуулж худалдаалдаг. Тэдний баялаг бол үндэстний мэдлэг боловсрол, шударга хөдөлмөр юм. Харин тэдний бахархал бол эдгээр баялаг бүтээгчид буюу үндэсний үндэстэн дамнасан корпорациуд юм.

Бид ядаж үндэсний үйлдвэр эрхлэгчдээ, хөдөлмөрлөж бүтээсэн хүмүүсээ улс төртэйгөө хутгаж хулгайч, луйварчин мэтээр хэлж ойлгуулж, харийн гэмээр сурталд автмааргүй байна. Бид ч бас хандлага, амьдралын харах өнцөг, хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Дэлхийн хөгжингүй улсуудын адил үндэсний хөрөнгөтнүүд нь улсаа эгзэгтэй үед нь авч явдаг, төр засаг нь итгэл хүлээлгэдэг, жижиг дунд үйлдвэр нь эднийгээ дагаад хөгждөг тэр эрүүл суурь бидэнд ус агаар мэт. Үүнд хүрэх зам бидэнд ойр байгааг Шунхлай группийн энэ удаагийн үйл явц харууллаа.

“Шунхлай Групп”-ийн Ерөнхийлөгч, “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайханы хэлснээс иш татвал: “Группийн нийт ажиллагсад маань хамтран хувьцаа эзэмшигч болсноор группийнхээ ирээдүй, хөгжлийн зорилгоо хамтын болгох, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч, хөрөнгө оруулагч болох суурь тавигдана гэж үзэж байна. Тиймээс өмнөх 30 жилтэй харьцуулшгүй хурдаар хөгжин өөрчлөгдөх хэтийн ирээдүйг алслан тодорхойлж “Шинэ хил хязгаар руу манлайлъя” уриан дор улс орныхоо тогтвортой ирээдүй, хөгжилд нэн шаардлагатай байгаа эрчим хүчний шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх, хөгжлийн хурдасгуур болохыг Шунхлай группийнхээ хэтийн зорилго болгож байна”. Тиймээ энэ хандлага, энэ үзэл биднийг, Монголыг өөд татна.

Бид уг нь АПУ ХК-ийн хувьцаа хэрхэн өсөж байна, технологи, менежмент нь хэрхэн сайжирч байна гэдгийг сонирхох ёстой юм л даа. Түүнээс биш муу “АПУ”, муу Батсайхан гэх биш. Энэ цаг дор бид хандлагаа гурван зуун жаран градус өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж хамтдаа хөгжинө, сайхан амьдарна. “АПУ” компанийн бүтээгдэхүүн гаднын фэстивалаас “Гранд Хаан” брэнд, алтан медаль гэх мэтээр олон арван шагнал авч байгаа харагддаг. Энэ бол чанар, технологи, хүлээн зөвшөөрөлт юм. Энэ бол экспорт, Монголын, бидний мөрөөдөл шүү дээ.

Энэ шилдэг технологи, сайн менежмент бүхий компаний хувьцааг эзэмшигч болно гэдэг бол таны амьдралын баталгаа хангагдаж буй явдал юм.

Магадгүй дэлхийн хамгийн сонирхол татахуйц хөрөнгө бол сайн компаниудын хувьцаа юм. Та эдгээр бизнесүүдийн хамтран эзэмшигч байж, ашиг орлогоос нь насан туршдаа хуваалцах боломжтой болдог. Тэд өсөхийн хэрээр мөнгөн дүнгээр таны хувь хэмжээ өсөх болно. Сайн компаний хувьцааг тогтмол худалдаж авснаар та амьдралын баталгаагаа хангаж байна гэсэн үг. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ ₮10 их наядаар хэмжигдэж байгаа бөгөөд үүний 12 хувийг эзэлж буй “АПУ” ХК өнөөдөр 7500 хүнд дээрх боломжийг нэгэн зэрэг өгч чадсан нь бахархууштай. Хувьцаа бол хөрөнгө, бүр орлого авч ирдэг хөрөнгө.

Мөн тэдний бахархууштай зүйл бол “Шинэ хил хязгаар руу манлайлъя” урианы дор шинэ эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэх том зорилго. Энэ нь байгалийн жамаар нөхөгддөг нөөц бололцоог ашиглан эрчим хүч гаргах сүүлийн үеийн технологийн дэвшилд тулгуурласан шийдлүүд байх аж. Энэ шийдэл монголчууд бидний тулгамдсан асуудал, мөрөөдөл. Монгол компани, монгол хүн технологийн шийдэл бүхий том зорилго тавин ажиллаж байгаад бид талархах ёстой. Ийнхүү улсаараа урагшлах үндэс бол үндэсний компаниудаа дэмжих, тэднийхээ хүчийг ашиглах, итгэл хүлээлгэх явдал юм.

Өмнөх мэдээ

Хүүхдээ цэцэрлэгт оруулахаар хахууль өгсөн эцэг эхчүүдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

Дараагийн мэдээ

П.Бүрэнтөгс, О.Хангай аварга тэргүүтэй 42 улсын цолтон маргааш зодоглоно

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

П.Бүрэнтөгс, О.Хангай аварга тэргүүтэй 42 улсын цолтон маргааш зодоглоно

Ш.Адьшаа: Зарласан компаниуд дотор миний ямар ч хамаарал байхгүй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.