Беларусийн Батлан хамгаалах яам хилийн Гомель мужид цэргийн хотхон шинээр байгуулж байна. Энэ нь Украины хилээс 40 км зайд орших юм. Хотхоны бүтээн байгуулалтын ажлын эхний шат 2024 оны гуравдугаар сард дуусна. Хуучин энэ газарт нь хэд хэдэн хүүхдийн зуслан байжээ.
Тус улсын удирдагч Александр Лукашенко тавдугаар сард “Өмнөд үйл ажиллагааны командлал” байгуулснаа зарласан. Тиймээс ажиглагчид шинээр байгуулж буй цэргийн байгууламжийг уг командлалтай холбон ойлгож байна.
Харин Украины цэргийн шинжээч Олех Жданов хэлэхдээ “Шинэ цэргийн хуаранд улсын хилийг хамгаалах үүрэг бүхий гарнизон байрлах магадлалтай. Украинтай хиллэдэг хилийн дагуу дахин хэд хэдэн ийм байгууламж барьсан ч би гайхахгүй. Беларусь, Орос хоёр улс төрийн хувьд нэгдэх юм бол илүү түрэмгий хувилбарт шилжинэ гэсэн үг. Дараа нь энэ бааз довтолгооны зориулалттай болно” гэжээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA