Хөх луу жилийн сар шинийн баярыг угтаж, Булган аймаг домогт таван аваргын нэрэмжит барилдаан боллоо.
Хүчит 128 бөхийн уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан үзүүрлэлээ.
Их шөвөгт улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлдсэн бол дунд шөвөгт улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Б.Түмэндэмбэрэл улсын начин Э.Сумьяабат сумын заан заан П.Нямжав нар шалгарлаа.
Булган нутгаас төрсөн далай даян, дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга С.Цэрэн, даян аварга Х.Цэрэнпил, даншгийн их аварга Ш.Намхай, даншгийн их аварга Ш.Лувсанжамбаа нарын нэрэмжит барилдааны түрүү бөх 5.000.000 сая төгрөг, үзүүрлэсэн бөх 3.000.000 сая төгрөгийн шагналтай.