Ши Жиньпин энэ онд ДНБ болон эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхээр зорилоо. Энэ долоо хоногт Бээжинд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулах хурал болох ба Ерөнхий сайд Ли Цян эдийн засгийн дарамтнаас хэрхэн гарах төсөл, өнгөрсөн оны алдагдал зэргийг тайлагнах төлөвтэй байна.
Хятад цар тахлаас хойш үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн уналтад орсон ч одоог хүртэл эдийн засаг нь хангалттай сэргээгүй. Мөн электрон автомашины зах зээлд АНУ болон Европын ард хоцорч байна.
Ши Жиньпин өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсанаар энэ жил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сайжирч магадгүй. Ингэснээр эдийн засаг зарим талаараа сайжирна. Шинжээчдийн үзэж буйгаар энэ жил Хятадын ДНБ өнгөрсөн хоёр жилээс өндөр үзүүлэлт гарахгүй бол эдийн засгийн дарамтаас мултрахгүй бололтой.
Ерөнхий сайд Ли Цян үйлдвэржилтэд илүү анхаарч, хувь хүний хэрэглээг нэмэгдүүлснээр ДНБ өсөлт таван хувьтай байна гэж найдаж байна. Гэвч нөхцөл байдлаас үл хамааран зарлагаа гурван хувиар тогтоохгүй бол ДНБ өсөхгүй гэж тус улсын эдийн засагчид мэдэгджээ. Бээжин энэ жил ололт амжилттай байхыг зорих ч гэлээ үнэн хэрэгтэй тус улсын бүх салбарууд уналтад орсон байгаа.
Дан ганц үйлдвэржилтэд санхүүжилт олговол үл хөдлөх, хөрөнгийн зах зээл, эрүүл мэндийн салбарын ашиг орлого өмнөх оны үзүүлэлтээс ялгарахгүй.
Эх сурвалж: FINANCIAL TIMES