2023 онд дэлхий даяар 7.33 тэрбум гар утас хэрэглэгчтэй болсон нь нийт хүн амын 90 орчим хувь болоод байна. Гар утас нь одоо хүн төрөлхтний хамгийн түгээмэл технологийн нэг болж жилээс жилд улам сайжирсаар байгаа билээ.
Тэгвэл бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан гар утас юу вэ?
Wikipedia, Yahoo Finance-ийн өгөгдлийг ашиглан бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан 20 гар утсыг танилцуулж байна. Эхний 20 байранд Nokia компанийн 10 загвар, Apple компанийн найман загвар, Samsung, Motorola компанийн тус бүр нэг загвар багтжээ.
Анх Европт, дараа нь Азид харилцаа холбооны зах зээлийн зохицуулалтыг сулруулахад Nokia ухаалаг гар утсанд шилжиж чадаагүй бөгөөд Apple, Google, Samsung зэрэг компаниудад байр сууриа маш хурдан алдсан.
Microsoft 2014 онд Nokia-гийн гар утасны бизнесийг өөрийн Windows Phone-г хөгжүүлэхийн тулд худалдаж авсан боловч амжилтгүй болж, үүний дараа Nokia-гийн утасны бизнес дахин HMD Global-д зарагдсан. Өнөөдөр HMD Global нь Android үйлдлийн систем дээр ажилладаг Nokia утаснуудыг үйлдвэрлэсээр байна.
Өнөө цагийн өрсөлдөөн: Apple vs. Samsung
Omdia технологийн шинжээчдийн хийсэн судалгаагаар iPhone нь жил бүр хамгийн их борлуулалттай 10 гар утсыг тогтмол тэргүүлдэг. Apple нь АНУ-ын ухаалаг гар утасны зах зээлийг (зах зээлийн 52%) тэргүүлдэг бол, харин дэлхийд Samsung 22% тэргүүлж, Apple 19%-аар удаалж байна.
Хүснэгт: 2022, 2023 онд хамгийн их борлуулагдсан 10 гар утас
2022 он | Борлуулалт |
---|---|
iPhone 13 | 55M |
Galaxy A13 | 35M |
iPhone 13 Pro Max | 29M |
iPhone 14 Pro Max | 23M |
iPhone 11 | 21M |
iPhone 13 Pro | 19M |
iPhone 14 Pro | 18M |
Galaxy A03 Core | 18M |
iPhone 14 | 17M |
Galaxy A03 | 16M |
2023 (Q3) он | Борлуулалт |
---|---|
iPhone 14 Pro Max | 31M |
iPhone 14 | 26M |
iPhone 14 Pro | 24M |
iPhone 13 | 22M |
Galaxy A14 | 20M |
Galaxy A14 5G | 14M |
Galaxy A54 5G | 14M |
Galaxy S23 Ultra | 13M |
Galaxy A04e | 11M |
Redmi 12C | 11M |
Эх сурвалж: visualcapitalist.com