“Microsoft” компани лхагва гарагт /2024.02.14/ мэдэгдэл гаргахдаа АНУ-ын дайсагнадаг орнууд болох БНАСАУ, Иран, БНХАУ, ОХУ цахим халдлага хийхдээ хиймэл оюун ухаан ашиглах эхэлсэн хэмээжээ.
Тус компани “OpenAI”-тэй хамтран өөрсдийнх нь бүтээсэн хиймэл оюун ухаануудыг ашиглан цахим халдлага хийх гэсэн оролдлогуудыг илрүүлж, таслан зогсоосон байна.
“Microsoft” блогпост хийхдээ халдлагын арга барил нь анхан шатны, шинэлэг эсвэл өвөрмөц биш байсныг онцолсон ч АНУ-ын дайсагнадаг орнууд хиймэл оюун ухаан ашиглан халдлага үйлдэж эхэлснийг зарлах хэрэгтэй хэмээжээ.
Мэдээлэлд бичсэнээр Хойд Солонгосын Кимсуки нэртэй цахим тагнуулын бүлэг хиймэл оюун ухааны загварыг ашиглан гадаадын фирмүүдийг судалж, фишинг халдлага хийхдээ ашиглах контент бүтээсэн байна.
Харин ОХУ-ын “Fancy Bear” бүлэг Украины дайнтай холбоотой байж болох хиймэл дагуулын болон радарын технологийн талаар судалгаа явуулахдаа хиймэл оюун ухаан ашигласан аж.
Мөн “Aquatic Panda” нэртэй БНХАУ-ын бүлэг хиймэл оюун ухаан цахим халдлагад нь хэрхэн тусалж болохыг шалгаж байгаа мэт үйлдэл хийсэн гэж “Microsoft” мэдээлсэн байна.
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард АНУ-ын Цахим, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлагийн захирал Жен Истерли хиймэл оюун ухааны аюулын талаар “Эрин үеийг тодорхойлох хоёр аюул, сорилт бий. Нэг нь Хятад, нөгөө нь хиймэл оюун ухаан” хэмээсэн юм.
Харин Нью-Йоркийн их сургуулийн профессор, “AT&T” компанийн аюулгүй байдлын албаны ахлах асан Эдвард Аморосо хиймэл оюун ухаан ашиглах нь шууд аюул заналхийлэл учруулахгүй байж болох ч ирээдүйд аливаа зэвсэгт хүчний хамгийн аюултай зэвсгүүдийн нэг болно гэжээ.
Эх сурвалж: The Guardian