Дани улсын хаан сэнтийг суудлыг угсаа залгамжлах хунтайж X Фредерик ээж II Маргаретээс хүлээн авлаа. 52 жилийн турш хатан хааны үүргийг гүйцэтгэсэн II Маргрете шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ эрх мэдлээ хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн.
Титэм хүлээлгэн өгөх ёслол Копенхаген хотын Кристиансборг ордонд ням гарагт /2024.01.14/ болж Маргрете хаан ширээнээс огцрох бичигт гарын үсэг зурж, титмийг Фредерикт албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.
Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен ордны тагт дээр гарч Кристиансборгийн өмнө цугласан олонд шинэ хаан сэнтийд зарласан болохыг мэдэгджээ. Тус улс 1849 онд үндсэн хуулиа баталснаас хойш хаан сэнтийд зарласан хүнийг Ерөнхий сайд нь ордны тагт тээр гарж зарлаж ирсэн юм.
Фредерик титмийг хүлээн авсны дараа “Өнөөдөр хаан сэнтийг шилжүүлж байна. Би нэгдлийг эрхэмлэгч ирээдүйн хаан болно. Ээж минь ер бусан захирагч гэдгээрээ үүрд дурсагдана” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN