NCAA буюу Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн оюутны лигт тоглож буй Ш.Энхийн-Од “Сан Франциско Донс” багаас Юта мужийн их сургуулийн баг руу шилжлээ. Тэрээр ийн NCAA-д гурав дахь улиралдaа тоглохоор боллоо. Юта мужийн их сургуулийн багаас Кайл Кузма, Андре Богут тэргүүтэй олон шилдэг НБЭ-гийн тоглогчид тодорч байв.
Энэ талаараа Ш.Энхийн-Од өөрийн цахим хуудсандаа:
-Нэгдүгээрт, дахиад хоёр жил тоглох боломж байгаа. Ямар ч Ази тоглогч коллежид 4 жил тоглож байж лигт ордог юм байна лээ. Жереми Лин, Юта Ватанабэ гээд. Би л түүх бүтээх гэж явсан болохоос одоо бол сургуулиа төгсөнө гэж бодож байна. Хоёрдугаарт, Big12 гэх NCAA-гийн хамгийн том conference-ийн Utah Utes гээд багт орж байгаа. Тэгэхээр илүү том багууд болох Kansas Baylor Texas-ийн өөдөөс тоглоно гэсэн үг. Тийм болохоор дахиад том багийн шинэ систем үзэж байгаа болохоор надаас битгий их юм хүсээрэй. Зөндөө хүмүүс асуусан болохоор өөрөө тайлбар хийж байгаа шүү.