Украины арми Оросын хяналтад байгаа Донецк мужид пуужингаар цохилт өгсний улмаас 25 хүн амиа алдаж, 20 хүн гэмтэж бэртжээ. Донецк дахь Кыровский дүүргийн худалдааны зах олон харвагч пуужингийн системийн цохилтод өртсөн байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайдын мэдэгдсэнээр пуужин Авдийвка чиглэлээс иржээ. Өдгөө эрлийн багийнхан зэвсгийн хэлтэрхий хайж байна.
Халдлага долоо хоногийн хамгийн оргил цагаар болсныг Донецкийн тэргүүн Денис Пушилин хэлжээ.
Донецк нь ОХУ-д эзлэгдсэн Украины дөрвөн бүс нутгийн нэг. ОХУ тус мужийг өөрсдийн нутаг дэвсгэр гэж 2022 онд мэдэгдсэн бөгөөд энэ нь олон улсын хууль тогтоомжийн дагуу хууль бусаар нэгтгэх үйл явц юм.
Уг халдлагыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Даваа гаригийн хуралдааны хэлэлцэх сэдвүүдийн нэг гэж ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский хэлэв.
Дашрамд дурдахад, Украины цэргүүд нутгийн зүүн хойд хэсэгт орших Харьков, Луганск мужийн хилийн ойролцоох Крохмальне тосгоноос ухарчээ. Армийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр цэргүүдийг илүү ашигтай байрлалд шилжүүлсэн аж.
Эх сурвалж: CNN