БНСУ-ын BLACKPINK хамтлагийн гишүүн Женни “OddAtelier” хэмээх өөрийн компанийг үүсгэн байгуулжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. Тус компани энэ оны арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлсэн байна.
BLACKPINK хамтлаг энэ сарын эхээр “YG” агентлагтай гэрээгээ сунгаж буй талаараа мэдэгдсэн. Ингэснээр тус компанийни хувьцаа огцом өссөн. Хамтлагийн үйл ажиллагааг “YG” агентлаг үргэлжлүүлэн хариуцах болсон ч гишүүд хувь уран бүтээлчийн хувиар тус агентлагт харьяалагдах эсэхийг хэлэлцсээр байсан юм.
Тэгвэл хамтлагийн гишүүн Женни өөрийн агентлагийг үүсгэн байгуулснаар хувь уран бүтээлчийн хувиар “YG” агентлагт харьяалагдахгүй болж байна.