Гурван жилийн өмнө гэрээсээ гарч унадаг дугуйтай дэлхийг тойроод буцаж яваа Франц аялагч Франкус Монголд иржээ. Тодруулбал тэрбээр манай улсаар хоёр сарын турш аялахаар ирсэн бөгөөд өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод хоносон байна.
Франкус цахим хаягтаа хамгийн сүүлд БНХАУ-ын Эрээн хотоос зургаан хоногийн өмнө оруулсан нийтлэлдээ “Энд хүмүүс Монгол хэлээр ярьж, замаар аялж буй хүмүүс надтай мэндлэхээс огт цааргалахгүй байна. Шөнөдөө их хүйтэн, хамгийн ихдээ -26 градус хүрдэг. Гэхдээ энэ цагаанаар хучигдсан нутгийн зураглалыг харж сэрэх яг л зүүд мэт. Өнөөдөр миний БНХАУ-д өнгөрөөх сүүлийн өдөр, дараагийн хоёр сарын турш би Монголоор аялж, өвлийн улирал нь ямар байдгийг үзэж сонирхоно. Бэлтгэлээ сайн базаасан болохоор ирэх хэдэн сар адал явдлаар дүүрэн өнгөрнө байх” хэмээн бичжээ.
Иргэн Б.Сандагдорж цахим хаягтаа “Хэрэгтэй зүйлээр нь туслаарай. Гэхдээ юу юугүй хоол цай барьж гүйгээд байв. Аялалын сахилга бат гэж нэг юм байдаг шүү. Бас зургаа авхуулъя гээд байв. Зам хороож байхад тиймэрхүү зүйл төвөгтэй байдаг шүү. Хоноглох газар нь тосож, хөлдөж цантсан хувцас хунарыг нь хатааж өгвөл их тухтай байна байх” хэмээн бичжээ.