• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 3 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Д.Бямба: Малын гаралтай тэжээлээр мал тэжээснээр галзуу өвчин гарах эрсдэлтэй

2024-02-27
Ярилцлага
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

ХААИС-ийн МАА-н технологийн тэнхимийн багш Д.Бямбатай цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. 

– Сайн байна уу, Та өөрийгөө танилцуулна уу?

– Би ХААИС-ийн МАА-н технологийн тэнхимийн багш Д.Бямба байна.

– Танаас өнөөдрийн цаг агаарын хүндрэл, цас зудад хүн, мал эрсдэлд ороод буй нөхцөл байдлын талаар тодруулж асууя. МАА-н мэргэжилтний хувьд ямар арга хэмжээ хэрхэн авбал зохистой талаар өөрийн саналаа  илэрхийлнэ үү?

– Цаг агаарын хүндрэлтэй үед малыг зүй зохистой тэжээх, уургийн дутагдлыг нөхөхөд хамгийн гол зүйл нь зөв тэжээлээр тэжээх юм. Малчид маань өвс нь байдаг бол тухайн хашаа хороондоо дулаан газарт нь өгч идүүлэх,  өвс байхгүй бол тухайн байгаа газрынхаа цас нимгэн хэсгийн  өвс, харгана, хагд өвсийг ил гаргаж малдаа идүүлэх, идүүлсний дараа аль болох уургийн агууламж ихтэй тэжээлийг өгснөөр малд зүй зохистой шим тэжээлийг өгч чадна.

Өвөл, хаврын улиралд зуны бэлчээртэй харьцуулахад бэлчээрээс авах шимт чанарын хэмжээ 3 дахин буурдаг үүнийг дагаад малд очих  шимт бодисын хэмжээ 6 дахин буурчихсан байна гэсэн үг. Зөв тэжээлээр тэжээхгүй л бол мал ямар ч зүйл идсэн тэнхрэхгүй эрсдэх магадлал өндөр  байна.

– Зөв тэжээл гэдгийг дэлгэрүүлж тайлбарлана уу?

Зөв тэжээл  гэдэг нь товчхондоо уураг, энерги, эрдэс бодисын нийлбэр юм.

Уураг нь малын биеийн үндсэн бүтцийг бүрдүүлж, амьд явах гол баталгаа нь болдог.

Таван хошуу мал нь өөрөө өвсөн тэжээлтэн тул ургамлын гаралтай уураг гол тэжээл болдог. Уургийг бүрдүүлж буй гол ургамлууд нь рапс, шар буурцаг зэрэг тосны ургамлууд байдаг. Манайд ургаж, үйлдвэрлэгддэг нь рапсаас гарч байгаа шахдас юм.

Нүүрс ус, өөх тос нь энерги үүсгэж, биеийн дулааныг нь хадгалах, бодисын солилцоог явуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Өнөөдөр малчдын малдаа тэжээл гэж өгч  буй өвс, хивэг нь өөрөө энерги үүсгэгч бодис юм.

Эрдэс болон витаминууд нь уураг, энергийг ашиг шим болгон хувиргах, энергийн солилцоонд оруулах үүргийг гүйцэтгэдэг.

Эдгээр шимт бодисуудыг агуулсан бүрэн найрлагат тэжээлийг манай улсын зарим үйлдвэрүүд үйлдвэрлэж байгаа. Зудын энэ хүнд нөхцөлд өвсөөр гэдсийг нь дүүргээд дараа нь зайлшгүй уургийн агууламж ихтэй тэжээлүүдийг өгснөөр тарга хүчээ алдахгүй байх юм.

– Малын сайн чанарын тэжээлийг дотооддоо үйлдвэрлэж байгаа юу?

– Цөөн тооны үйлдвэрүүд байгаа. Гэвч уургийн агууламж ихтэй бүрэн найрлагад тэжээл тогтмол үйлдвэрлэж байгаа нь тун ховор байна. Жишээ нь Майнд тэч ХХК нь Уургийн агууламж өндөртэй Баавар нэртэй бүрэн найрлагат тэжээлийг үйлдвэрлэн гаргаж байгаа. Тус тэжээл нь дотоодын түүхий эд болох рапсын шахдас, мимо эрдэс, тэжээлийн будаа, ашигтай бактерийг агуулсан Говь, Хангай, Хээр талын бүсүүдийн бэлчээрт тохирсон тэжээлүүдийг үйлдвэрлэж малчдад нийлүүлэн ажиллаж байгаа.

– Бэлчээр малын хэрэгцээг хангаж чадахгүй байна гэж ойлголоо, үүнийг хэрхэн шийдэх арга зам байгаа вэ?

– Малд өгч буй шимт бодисууд бэлчээрийн өвстэй тэнцвэржсэнээр малын хэрэгцээг хангаж цаашид ашиг шим өгөх нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Шимт бодисыг тэнцвэржүүлэх байдлаар нэмэлт тэжээлийг жилийн дөрвөн улирал өгвөл бэлчээрийн маллагаагаар малын тарга хүчийг алдагдуулахгүй, өвөлжүүлж хаваржуулах бүрэн боломжтой.

Иймд малын ашиг шимийг бүрэн дүүрэн авахын тулд өдөр бүр тодорхой хэмжээний уургийн агууламжтай бүрэн найрлагат зөв тэжээлийг өгч байх ёстой. Энэ нь өвөл, хаврын хатуу ширүүн цагт ч малын зүй бусын хорогдолгүй байх нөхцөлийг давхар бүрдүүлж өгнө.

Мөн малыг зүй зохистой тэжээлээр тэжээвэл жилийн 4 улиралд малыг өөхөн тарга бус махан тарга суулгах, эдийн засгийн эргэлтэд улирал харгалзахгүй орох боломж бүрдэх юм. Өөхөн тарга нь өвөл хүйтрэхэд хурдан хайлж, тамиргүйдэх гол шалтгаан болдог бол махан тарга нь малын хүч тамирыг хадгалж үлдэхэд чухал нөлөө үзүүлдэг.

– Зудтай нөхцөлд хүмүүс үнэ хямд, мөн өгч дассан гэдгээр хивэг малдаа өгч байна. Улсаас тэжээлийн будааг малчдад тараана гэсэн. Хивэг, тэжээлийн будаа нь өөрөө тэжээл болох уу?

– Хивэг бол будааны хальс юм. Шингэц муутай тул шимт чанар муу, боловсруулалт их шаарддаг, хэрэгцээт уургийг хивгээс авах боломж маш бага. Авахын тулд маш их хэмжээний хивэг худалдан авах хэрэгцээтэй бөгөөд энэ нь үнийн хувьд хэт өндөр, тээвэрлэх, хадгалах зардал өндөр болно.

Ингээд тооцоод үзэхэд бүрэн найрлагат тэжээл нь хивгээс хэд дахин илүү ашиг шимтэй бөгөөд малчдад үнийн хувьд хэмнэлттэй болж байгаа юм.

Тэжээлийн будааг дангаар өгвөл малд ямар ч шимт бодис болохгүй бүхлээрээ баас болон гардаг. Мөн дэвтээж өгөх, исгэж өгөх талаар ярьж байгаа. Буруу исгэсэн тэжээлийн будааны спиртийн агууламж өсөх нь гэдэсний ашигтай бактерийг үхүүлэх, хүчлийг ихэсгэх сөрөг үр дагавартай.

– Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зүй бусаар хорогдсон малаа буцааж тэжээлд ашиглах зэрэг аргуудыг хэрэглэхийг зөвлөж байна. Энэ талаар мэргэжилтний зүгээс харахад хэр үр дүнтэй арга вэ?

– Малын сэг зэм зэргийг буцааж тэжээл байдлаар ашиглах нь маш буруу зүйл. Малын гаралтай тэжээлээр таван хошуу малыг тэжээснээр мэдрэлийн гаралтай галзуу өвчин (madcow) үүсгэдэг. Энэ нь дан ганц малын өвчин биш эргээд тэжээгдсэн малын махыг идсэн хүн тархи сөнрөх өвчнөөр(Creutzfeldt–Jakob disease) өвчилснийг 2010 онд Англи улс баталгаажуулсан.

Мах ясны гурил, зум зэрэг амьтны гаралтай тэжээл нь малд мэдрэлийн өвчин (тархи сархиагтах-BSE) үүсгэдэг нь тодорхой болоод 1990 оноос хойш хивэгч малын тэжээлд хэрэглэхийг хориглосон. Олон улсад энэ тэжээлийг тахиа, гахай зэрэг холимог тэжээлт амьтанд өгч байгаа.

Иймд бэлчээр тэжээлийн олдоц мууттай нөхцөлд дэрс, харгана ч болтугай ашиглаж бүдүүн тэжээлээр хангаад дээр нь уураг, эрдсийн агууламж ихтэй бүрэн найрлагат тэжээлийг бага хэмжээгээр нэмж өгөх нь бөөнтөх, түгжрэх, тээрэх зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, малыг өнтэй онд оруулж чадна.

– Тэжээлээс гадна таны зүгээс малчдад өгөх өөр зөвлөмж байна уу?

– Дан ганц тэжээлээс гадна малчид маань байгаа газрынхаа нөхцөл байдалд тохируулан булаг шанд, худгийн усыг хүйтнээр биш бүлээсгэж өгөх, усгүй газар бол цасыг хайлуулж бүлээсгэж хангалттай хэмжээгээр өгөх хэрэгтэй. Мөн хашаа хороог дулаан байлгах тал дээр арга хэмжээ авах шаардлагатай. Монгол мал нь агаарын хэм -20*С буюу түүнээс доош хүйтрэх тусам стресст орж уураг, энергиэ алдаж байдгийг анхаарах нь зүйтэй.

– Өөрийн санал бодлоо илэрхийлсэн танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

– Цаг үеийн асуудлаар надтай холбогдож ярилцсан та бүгдэд баярлалаа.

Өмнөх мэдээ

“БЗС-гаас зээл авсан улс төр, урлаг соёлын нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364 суралцагчийн 262 нь зөрчилтэй”

Дараагийн мэдээ

Оросын эрх баригчид Навальныйг ялтан солилцоонд хамруулахгүйн тулд алсан гэж хамтран зүтгэгч нь мэдэгдлээ

ХолбоотойМэдээ

Ярилцлага

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06
Ярилцлага

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05
Ярилцлага

О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

2025-04-20
Дараагийн мэдээ

Оросын эрх баригчид Навальныйг ялтан солилцоонд хамруулахгүйн тулд алсан гэж хамтран зүтгэгч нь мэдэгдлээ

Оюутнаа цохисон дээд сургуулийн захирлыг 100 мянган төгрөгөөр торгожээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.