• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 10 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Д.Энхтүвшин: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэхгүй байвал гадаадын хөрөнгө оруулагчдад буруу дохио болно

2024-01-11
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

“Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл”-ийн талаар Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

 Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Гадаадын хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгын хуулийн төслийн талаар МҮХАҮТ-ыг төлөөлж байр сууриа илэрхийлье.

Монголын бизнес эрхлэгчдийн томоохон төлөөлөх байгууллагын хувьд санал хүсэлтээ илэрхийлж байгаа юм.

Энэхүү хуулийн төслийг нэлээд олон удаа хэлэлцсэн. МҮХАҮТ-ын зүгээс өмнө нь 60 орчим саналыг хүргүүлсэн бөгөөд зарим санал хуулийн төсөлд тусгагдаж орсон байна.

Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх томоохон дохио сигнал болох учраас тус хуулийн хэлэлцэх эсэх асуудалд хуумгай хандах нь зохисгүй юм.

Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн эхний чухал алхам бол хууль, эрх зүйн орчныг сайжруулах явдал хэмээн дүгнэсэн.

  • Нэгдүгээрт хууль, эрх зүйн орчин тогтвортой байх тухай ойлголт нэн чухал. Хууль гэнэт өөрчлөгддөг эсвэл мэдээгүй байхад нь шинээр зүйл заалтууд орж шинэчлэгддэг. Энэ нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг ААН-үүдэд хүндрэлтэй байдал үүсгэдэг. Үүнтэй холбоотой саналуудаа тавьсан. Дээрх саналыг хүлээн авч, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6.1.2, 6.1.3-т өөрсдийн эрх ашиг, хөрөнгө оруулагчдын эрх ашигтай холбоотой хөндсөн асуудлыг оновчтой болгож, гадаадын хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангадаг, хэлэлцүүлэгт оролцох боломжтой болгох талаарх эдийн засгийн холбогдолтой заалтууд анх удаа орсон байгаа.
  • Хоёрдугаарт хууль, эрх зүйн орчноос хамаарч бизнест тулгардаг асуудал нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо. Засгийн газрын түвшинд холбогдох яамд хоорондоо ойлголцдоггүй. Засгийн газар болон орон нутгийн түвшинд гаргасан шийдвэрээ ойлголцдоггүй. Орон нутагт очихоор тэс өөр зүйл шаарддаг гэх мэтчилэн уялдаагүй байдал нь хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа хийх орчныг тогтворгүй болгодог.

Гадаадын хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгын төсөл дээр энэ чиглэлд бүтэн бүлэг оруулсан байсан. Тодруулбал тус хуулийн төслийн гуравдугаар бүлэгт зөвхөн төрийн захиргааны төв байгууллагаас гадна, төрийн бусад байгууллага, орон нутгийн байгууллага ямар түвшинд оролцох тухай заалтуудыг оруулсан байгаа. Үүнийг олзуурхаж байна” хэмээв.

“Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй”

Үргэлжлүүлэн “Гадаадын хөрөнгө оруулалтуудын хувьд татварын хувь хэмжээ, шимтгэлээс гадна маргаан үүсэхэд шийдвэрлэх арга зам ямар байх нь хамгийн чухал асуудал. Энэ чиглэлээр бүтэн бүлэг нэмж, өмнөх хуульд байгаагүй тавдугаар бүлгийг нэмж оруулсан байна.

Тодруулбал Хөрөнгө оруулагчдын маргаан гомдлыг шийдвэрлэх зөвлөл байгуулахаар заасан. Маргааны процесс хууль,шүүхээр асар удаан үргэлжилдэг учраас бизнесийн хувьд тухайн зардал, хугацааг даах боломж байхгүй.

Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой дөрвөн том хэрэг олон улсын шүүх дээр очсон байдаг. 

  • Нэг нь хөрөнгө оруулагчдын талд шийдэгдэж, Монгол Улсын хувьд хохирол төлбөрийг нь төлөх шийдвэр гарсан.
  • Нэг нь тохиролцсон, үлдсэн хоёр асуудал нь одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа.

Энэ процесс удаан хугацаанд үргэлжилдэг учир зөвхөн гадаад гэлтгүй, дотоодын хөрөнгө оруулагчдад ч тодорхойгүй байдлыг бий болгодог. Иймд нэг алхам ахиж, хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх талаар заалтуудыг оруулж өгснийг олзуурхаж байгаа.

Өмнөх хуулиас одоогийн мөрдөгдөж байгаа хуульд сайжирсан зүйлс нэлээд байна. Гэхдээ хуулийн төслийг дахин хэлэлцэж, сайжруулах зүйлс ч бий.

Ялангуяа хуулийн төсөл дээр “урамшуулал” гэх ойлголт байхгүй.

Гол урамшуулал нь “одоогийн байгаа дөрвөн татварын орчныг тогтвортой байлгана” гэсэн заалт л байгаа. Яг бодитойгоор тухайн салбаруудад хөрөнгө оруулалт хийвэл ингэж нэмэгдэнэ гэсэн заалтуудыг хэлэлцүүлгийн явцад илүү сайжруулах бололцоо боломж гарах болов уу.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Хэрвээ одоо хэлэлцэхгүй гэж шийдээд хуулийн төсөл буцвал хөрөнгө оруулагчдад буруу сигнал болно” гэлээ.

Өмнөх мэдээ

Австрийн өв залгамжлагч өөрийн 25 сая еврог зарцуулах эрхийг ард түмнээс сонгогдсон зөвлөлд шилжүүлнэ

Дараагийн мэдээ

Марк Закербэрг хамгийн сайн чанартай мах гаргаж авахын тулд макадамиа самар, шар айргаар үхэр тэжээж байна

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

Марк Закербэрг хамгийн сайн чанартай мах гаргаж авахын тулд макадамиа самар, шар айргаар үхэр тэжээж байна

Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг улсын хөгжлийг хойш татаж ирсэн хүмүүсийн гар хөлүүд эсэргүүцнэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.