Европын Холбоо /ЕХ/ Оросын эсрэг 11 дэх багц хориг арга хэмжээг авахаар бэлтгэж байна гэж Европын Комиссын Санхүүгийн тогтвортой байдлын асуудал эрхэлсэн комиссар Мейрид МакГиннесс Америкийн “CNBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
“Европ 10 багц хориг арга хэмжээг аваад байгаа бөгөөд цаашид дахин нэг багц хориг тавина.
11 дэх багцын хувьд өмнөх арга хэмжээнүүдийг тойрч гарах асуудалд чиглэнэ. Бид хориг арга хэмжээг тойрон гарах арга замыг хаах ёстой” гэж тэрээр ярьсан байна.
ЕХ өнгөрсөн ням гаригт болсон улаан өндөгний баярын дараа 11 дэх багц хориг арга хэмжээний талаар хэлэлцэж эхэлнэ гэдгээ өмнө нь “Politico” сонинд мэдээлээд байсан юм.
Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен гуравдугаар сарын сүүлчээр мэдэгдэхдээ, шинэ багц нь хориг арга хэмжээнүүдийг тойрч гарах арга замыг хаахад чиглэнэ гэсэн байна.