• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 9 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Европ Орбаны гарт орох вий гэж эмээж байна

2024-01-10
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Унгарын популист удирдагч Виктор Орбан Украиныг дэмжих Европын холбооны хүчин чармайлтад саад болсоор байна. Холбооны улс төрийн хөтөлбөрийг удирдан чиглүүлдэг хүчирхэг байгууллага болох Европын зөвлөлийн удирдлагыг Орбан авч магадгүй гэж тэд санаа зовж буй.

Европын зөвлөлийн одоогийн ерөнхийлөгч Чарльз Мишель ирэх зургадугаар сард болох Европын парламентын сонгуульд нэр дэвших бодолтой байгаагаа зарласан.

Тус зөвлөл зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр дараагийн ерөнхийлөгчийн нэрлэнэ. Чарльз Мишелийн бүрэн эрхийн хугацаа арваннэгдүгээр сард дуусах юм. Энэ хүртэл тэд зөвлөлийн байнгын шинэ ерөнхийлөгчийг санал нэгтэй томилж чадахгүй бол ротацийн зарчмаар зургаан сарын хугацаанд өөр гишүүн улсад шилжүүлнэ. Ротацийн зарчмын дарааллаар долдугаар сарын 1-нээс эхлэн Унгар улс даргалах эрхтэй болох аж. Тиймээс шинэ ерөнхийлөгчөө нэрлэж амжихгүй бол сонголтгүйгээр Виктор Орбан зөвлөлийг даргалж, байгууллагыг бодитойгоор хянах болно.

Унгарын удирдагч Виктор Орбан нь Путинтэй удаан хугацаанд ойр дотно харилцаагаа хадгалж буй. Европ болон НАТО-ийн хүрээнд түүнийг Кремлийн утсан хүүхэлдэй гэж шүүмжилдэг. Украин дахь дайны үеэр Орбан Европын хүчин чармайлтад саад болсоор иржээ. Тухайлбал, тэр Украиныг буулт хийхийг удаа дараалан уриалсан. Аравдугаар сард тэр “Ядуу украинчуудын хувьд тулааны талбарт ямар ч ялалт байхгүй нь ойлгомжтой” гэж хэлжээ. Мөн арванхоёрдугаар сард Европын холбооноос Украинд олгох 55 тэрбум ам.долларын санхүүжилтэд хориг тавьсан юм.

Чарльз Мишель Европын холбооны удирдагчдын дунд байгаа айдас болгоомжлолыг намжаахыг хичээж буй. “Ямартай ч зургадугаар сард миний залгамжлагчаар хэнийг томилох шийдвэр гарна. Парламентын шийдвэр долдугаар сард гарна. Тиймээс зөвлөл шийдвэр гаргахад хялбар болно. Виктор Орбанаас зайлсхийх улс төрийн хүсэл зориг байвал арга хэрэгсэл ч олон бий” гэж тэр хэлжээ.

“British Chatham House” судалгааны байгууллагын ажилтан Катарина Волчук хэлэхдээ “Орбан маш ухаантай. Тэр тоглоом тоглож чадна. Сайн нэр дэвшигч, аль эсвэл зөвшилцлийн үндсэн дээр томилсон нэр дэвшигчид хориг тавьж, хэнийг ч томилогдох боломжгүй болгож чадна. Эсвэл тэдний томилгоонд саад учруулна. Нөгөөтэйгүүр буулт хийх нэр дэвшигч гарч ирж ч магадгүй юм. Ямар ч ухаалаг томилгоог Орбан үгүйсгэж чадна” гэв.

Чарльз Мишелийн орны хүнээр Орбан биш өөр хэн нэгэн томилогдсон ч тэр хүн Унгарын ерөнхийлөгчийн засаглалтай эвсэх шаардлагатай болно. Унгар зөвлөлийг даргалах тул вакуумжсан эрх мэдэл энд үүснэ гэж таамаглаж буй.

Унгар улс нь Оросоос эдийн засгийн хараат хэвээр байна. Хий, газрын тос, цөмийн түлш гээд олон салбарт тэд ОХУ-тай эдийн засгийн ашигтай харилцаагаа хадгалах сонирхолтой.

Унгарын тахлын дараах сэргээн босголтод зарцуулах ёстой нийт 11.3 тэрбум долларын санхүүжилтийг ардчилал ухрах, хууль дээдлэхтэй холбоотой асуудлаас болгоомжилж Европын холбооны гүйцэтгэх байгууллага арванхоёрдугаар сард царцаасан байна. Бараг нэг тэрбум ам.долларын хоригийг  цуцалсан нь Унгар улс тус эвслийн Украинд үзүүлэх нэн чухал дэмжлэгийг эсэргүүцэж байгааг зогсоох зорилготой. Европын холбооны орнууд олон жил Унгарыг шантаажилж байна гэж тус улсын удирдагчид үздэг.

Виктор Орбаны зорилгоос үл хамааран Европын зөвлөлийг хянах нь Украины хувьд муу мэдээ юм.

Орбан Киевийн санхүүжилтыг хориглохын нөгөө талд нь Украин дахь Унгарын цөөнхийн эрхийн асуудлаар хоёр талт зөрчилдөөн олон жил үргэлжилж байна. Ерөнхий сайд нь Кремльтэй ойр дотно харилцаатай байдаг учир Унгар, Украин хоёрт найзархах шалтгаан үлдээгүй.

Украины парламентын гишүүн Олександр Мережко арванхоёрдугаар сард ярилцлага өгөхдөө “Орбан Европын холбооноос мөнгө салгах зорилгоор барьцаалагчийн үүрэг гүйцэтгэж байна. Европын холбоо ийм зүйлийг дэмжиж болохгүй. Орбаны шантаажинд бууж өгөх ёсгүй” гэж хэлжээ.

Украинд 55 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэх санал гарсан. Гэвч холбооны 27 орноос ганц Унгар л санал нэгдээгүй.

Тэрбээр Европ даяар болох зуны сонгуулийн дараа л Украинд үзүүлэх тусламжийг шийдэх ёстой гэж мэдэгджээ. “Украин холбоонд элсэхэд бэлэн биш байна. Тэдний нэгдэл эвсэл болон Унгарт муугаар нөлөөлнө” гэж Виктор Орбан үзсэн байна.

Эх сурвалж: NEWS WEEK

Өмнөх мэдээ

Дур зоргын баривчилгааг хална

Дараагийн мэдээ

Загвар ба орчин цагийн боолчлол

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

Загвар ба орчин цагийн боолчлол

Орон нутгийн зарим нислэгийг "Буянт Ухаа"-д шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.