2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн тухай хуульд орсон өөрчлөлт мөрдөгдөж эхэлжээ.
Тодруулбал замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол нийтэд тустай ажил хийлгэнэ. Харин торгуулиа хугацаанд нь төлсөн бол хөнгөлөлт үзүүлдэг болж байгаа юм байна. Хуулийн энэхүү өөрчлөлт энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлжээ.
Зөрчлийн хуульд орсон өөрчлөлтүүд:
- Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулийг хугацаандаа/15 хоногт/ төлбөл торгуулийн хэмжээг 50%-аар хөнгөлнө.
- Жолооч, хуулийн этгээд торгуулиа хуульд заасан хугацаанд буюу 15 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлнэ. Торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлсэн шийтгэлийг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэнэ. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний зөрчил үйлдсэн бол торгуулиа заавал төлнө, торгуулиа төлөхгүй байгаа тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэж торгуулийг төлүүлнэ.
- Мөн торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрх, жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, нөхөн авах, өөрчлөх зэрэг төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана.
- Торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.