Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ.
Өнөөдөр /2024.01.24/ ээлжит хуралдаан болохгүй, маргааш хуралдахаар товложээ.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотод уламжлал зохион байгуулагдаж ирсэн Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоод ирсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар /2024 оны нэгдүгээр сарын 17/ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Мөн шинэ Хархорум хот байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болсон юм.