Гарааш, гал тогоо, зуухны өрөө, угаалгын өрөөнд угаар мэдрэгч төхөөрөмж суурилуулж болохгүйг зөвлөж байна.
Тодруулбал
- төхөөрөмжийг зуухны ойролцоо буюу дээр
- Нойтон чийгтэй газар байршуулж болохгүйг анхааруулав.
Мөн утаа мэдрэгчийг будах эсвэл шингэн зүйлд хүргэж болохгүй.
Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй тул хордож байгаагаа мэдэлгүй эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултайг Анагаах Ухааны доктор Д.Нарансүх анхааруулж байсан.
Иймд айл өрхүүд угаар мэдрэгчийг зөв байршуулж, ашиглахыг зөвлөв.
ВИДЕО: