Өмнөд Африк улсаас Израилийг Газын зурваст геноцид үйлдсэн гэж буруутган, НҮБ-ын үндсэн шүүх байгууллага болох Гааг дахь Олон улсын шүүхэд ханджээ. Олон улсын хүний эрхийн хуульч Фрэнсис Бойл хэлэхдээ “Өмнөд Африк Израилийн эсрэг тушаал гаргаснаар палестинчуудын эсрэг геноцид хийхээ зогсооно гэж би итгэж байна” гэжээ. Фрэнсис Бойл нь 1948 оны Геноцидийн конвенцийн дагуу Олон улсын шүүхэд Югославын эсрэг Бүгд Найрамдах Босни Герцеговина улсын нэрийн өмнөөс түр хамгаалалтад авах хүсэлт гаргаж, хоёр удаа ялалт байгуулсан хуульч юм. “Эзлэгдсэн Палестины нутаг дэвсгэрт хийж буй дайралтаа зогсоох АНУ-ын тушаалыг Израиль сонсож байсан түүхтэй. АНУ нь үүнийг зогсоох хүч чадалтай” гэж Бойл хэлжээ.
Өмнөд Африк нь шүүхэд гаргасан өргөдөлдөө, Израилийг өөрсдийн гарын үсэг зурсан геноцидын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай 1948 оны конвенцийг зөрчсөн гэж буруутгав. Израиль хариуд нь “хууль ёсны үндэслэлгүй” гэж буруутгажээ. Израилийн Гадаад хэргийн яам Өмнөд Африкийг “Израилийг устгахыг уриалж буй террорист бүлэглэлтэй хамтран ажиллаж байна” гэж буруутгажээ.
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса Израилийн эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа палестинчуудад хандаж байгааг 1994 онд хагас зуун жилийн дараа дуусгавар болсон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах апартеидын тогтолцоотой зүйрлэв. Рамафоса арваннэгдүгээр сард Газын зурвас руу дайрсных нь хариуд Өмнөд Африкийн дипломатуудыг Израилиас эргүүлэн татсан юм.
ЭХ СУРВАЛЖ: DEMOCRACY NOW