Мобиком корпорациас нийслэл хотын иргэдийн сэтгэл зүрхэнд шинэ жилийн баярын халуун дулаан уур амьсгал оруулахаар “Дулаан автобус”-аар үнэ төлбөргүй үйлчилж байна.
Тодруулбал хэний ч нүдэнд содон, бас өнгөлөг харагдах гоёл чимэглэл бүхий хоёр давхар тус улаан автобус 12 сарын 29-нийг дуустал Офицер–5 шар чиглэлд өдөр бүр 07:00-22:00 цагийн хооронд зорчих аж.
Жолооч нь сантагийн хувцсаар гоёсон байх агаад дэргэдээ цасан охинтойгоо явах уг автобус өдөрт дунджаар 500 орчим хүнд үйлчилж байгаа бөгөөд орж ирсэн зорчигч бүртээ мэндчилгээний хуудас, мөн нэг азтай хүнд ууттай бэлэг өгч байгаа гэнэ.
Мобиком корпораци “Дулаан автобус” аянаа ийнхүү хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд Зүүн 4 замаас Баруун 4 замын чиглэлд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байсан билээ.