“Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв”-ийн дууны үг, ая зохиогчдоос бүтээл ашиглуулах тарифын төсөлд санал авч эхэлжээ. Уг үнийн саналыг Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа тэргүүтэй уран бүтээлчид дэмжсэн. Засгийн газрын харъяа агентлаг Оюуны өмчийн газар уг хөдөлгөөнийг дэмжин, уран бүтээлчдээс санал авч эхэлсэн байна. Дуучид уг саналдаа ресторанд дуугаа нэг сар ашиглуулахад 200 мянган төгрөгөөс нэг сая төгрөг, шөнийн клубт 1.3-1.7 сая төгрөгөөр ашиглуулахыг дэвшүүлжээ. Мөн хүүхдийн тоглоомын газар, кино театр, хоолны газар, түргэн үйлчилгээний цэг, зочид буудал, амралтын газар, фитнесс, гоо сайхны газар зэрэгт тус бүр дуугаа ашиглуулах үнээ тогтоосон байна. Дуучдын тарифтай танилцана уу?