• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 9 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Монгол Улсын 10 хүн тутмын 7 нь Замын-Үүд- Алтанбулагийн авто, төмөр замыг дагаж суурьшсан

2024-01-30
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Манай улс “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд, “Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай” хуулийг 2003 онд, “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг 2007 онд УИХ-аар баталжээ.

Том газар нутагтай, хүн ам цөөн, ашигт малтмалын болон хөдөө аж ахуйн нөөц ихтэй манай улсын хувьд нийгэм, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх нэн хэрэгцээ шаардлага тулгараад буй.

Эх сурвалж: Засгийн газрын хэрэг эрхлэх газарЭх сурвалж: Засгийн газрын хэрэг эрхлэх газар

“2001 онд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг  УИХ-аар баталж байв. Тус хөгжлийн үзэл баримтлалаар Монгол Улсыг эдийн засгийн таван бүс болгон хуваасан. Улаанбаатар бие даасан нэг бүстэй байх мөн тээврийн хэвтээ болон босоо тэнхлэгтэй байхаар тодорхойлсон юм. Гэвч энэхүү баримтлалыг үе үеийн Засгийн газар хэрэгжүүлж ирээгүй үр дагавар хүн амын төвлөрлийг бий болгоод байна хэмээн Шинжлэх Ухааны академийн газарзүй, геоэкологийн хүрээлэн, нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын дарга доктор дэд профессор  М.Алтанбагана Бүсчилсэн хөгжил хэлэлцүүлгийн үеэр хэлэв.

“БОЛОВСРОЛ, ЭДИЙН ЗАСАГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЧАДАХ ГАНЦХАН ХОТТОЙ УЧРААС ХҮН АМЫН ТӨВЛӨРӨЛ БИЙ БОЛСОН” 

Тэрээр “Манай улсын иргэдийн 68 хувь нь хот суурин газар амьдардаг. Энэ нь бусад улстай харьцуулахад хотын төвлөрөл өндөр байна гэсэн үг. Тэгэхээр иргэд орчин үеийн хот буюу том хоттой болохыг хүсээд буй юм. Тухайн хот иргэдэд нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж чадах учраас хотод амьдрах сонголт хийгээд байна. Манай улсад эдгээр үйлчилгээг авахыг хүсвэл ганцхан Улаанбаатар хот л бий. Төвлөрлийг сааруулъя гэвэл томоохон хотуудыг бий болгох нь зөв.

Хоёрдугаарт, гадаадын, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид эрчим хүч, зам тээврийн харилцаа бүрдсэн бүс нутагт хөрөнгө оруулахыг эрмэлздэг. Бүсийн тэнхлэг, авто зам нь бүрдээгүй газар хэн ч хөрөнгө оруулахгүй. Хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлүүдэд хот, тэнхлэг орно.

Монгол Улсын Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг гэсэн авто зам, төмөр замын тэнхлэгийг дагаад нийт  хүн амын 69 хувь буюу 10 хүн тутмын 7 нь суурьшсан байна. Гэтэл зүүн, баруун хэсгийн газар нутагт нийгэм, эдийн засгийн чухал оролцоотой тэнхлэг байхгүй. Хоёр жилийн өмнө баруун бүсийн авто замын тэнхлэгийг ашиглалтад оруулсан. Гэхдээ уг бүтээн байгуулалтыг 20 жилийн турш ярьсан. Ашиглалтад орсон даруйдаа л үр өгөөжөө өгсөн шүү дээ. Тухайн замаар ОХУ, БНХАУ-ын транзит тээвэр яваад эхэлчихсэн ба худалдааны эргэлт нэмэгдсэн. Энэ нь бүсийн  нийгэм, эдийн засагт ач холбогдолтой болж байгаа юм.

Бүс нутгийн нийгэм, эдийн засагт зориулагдсан авто зам болон төмөр замыг барих цаг нь болсон.

Монгол Улсын газарзүйн байршил, хэлбэр хэмжээ нь төв азиас зүүн хойд ази хүртэл сунасан газар нутагтай. Иймээс тэнхлэгт суурилж бүс нутгаа хөгжүүлэх нь онолын хувьд зөв. Баруун, зүүн, төвийн хэсэгтээ босоо тэнхлэгтэй. Энэ тэнхлэгүүд төвийн бүсийн хэмжээнд худалдааны эргэлт экспорт, импортыг нэмэх ач холбогдолтой. Хамгийн гол нь тухайн бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалт болон хөдөө аж ахуй буюу боловсруулах аж ахуйн суурь дэд бүтэц болдог. Тэнхлэг болон боомт байж л байвал хөрөнгө оруулалтыг татах болно. Тухайлбал, Польш улсын газар нутаг бөөрөнхий хэлбэртэй. Тус улс нийслэлийн төвөөсөө нарны цацраг мэт салаалуулж хөгжлийн төлөвлөгөөгөө гаргажээ. Энэ нь тухайн бүсэд тохирсон төлөвлөгөө юм.

Манай улс бол тэнхлэгт суурилж төлөвлөх шаардлагатай байтал нарны цацраг мэт Улаанбаатар хотоо 21 аймагтай хатуу хучилттай авто замаар холбочихсон. Энэ нь процессын хувьд төвлөрлийг бий болгосон гэсэн үг.

Бидний судалгаагаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт Замын-Үүд болон Алтанбулагийн боомт буюу тэнхлэгийг даган ОХУ, БНХАУ-ын төмөр замтай холбогдож Европ руу тээвэрлэлт чиглэж байна. Тэгэхээр гаднын улсын замаар татвар төлж тээвэр хийж байснаас дотоодын замыг ашиглуулж тээвэр хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн нийгэм, эдийн засагт зориулагдсан авто зам болон төмөр замыг барих цаг нь болсон.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд төсвийн орлогоо бодож нүүрс, эрдэс түүхий эдийн экспортод зориулж төмөр замын төлөвлөгөөтэй явж ирлээ. Энэ бодлого өмнө нь зөв байсан болох ч өнөөгийн нийгэмд 2050 он хүртэл эдийн засгаа төрөлжүүлэх дэд бүтэц, тэнхлэгийг байгуулах ёстой.

Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа судлаачид 69 эдийн засгийн микро бүсийг гаргасан.Үүнд дөрвөн сум нийлээд нэг суман дээрээ төвлөрнө. Төвлөрсөн сумандаа анхан шатны түүхий эдийн боловсруулалт хийнэ. Бусад гурван сум түүхий эдийг тасралтгүй нийлүүлнэ. Жишээ нь ноосны үйлдвэрлэл байж болно” гэсэн юм.

Өмнөх мэдээ

Д.Одзаяагийн нэг сая дагагчийн 3,226 нь л идэвхтэй хандалт хийдэг

Дараагийн мэдээ

Хувийн компаниуд шинэ автобусын төлбөртэй ашиглаж, төвлөрсөн мөнгийг парк шинэчилэхэд зарцуулна

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

Хувийн компаниуд шинэ автобусын төлбөртэй ашиглаж, төвлөрсөн мөнгийг парк шинэчилэхэд зарцуулна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх хөтөлбөр 90 сургууульд хэрэгжинэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.