Гүйлтийн цанын төрөлд А.Хүслэн, Т.Өсөх-Ирээдүй, Н.Нандинцэцэг, Ж.Уянга нар уралдах бол биатлоны төрөлд О.Оюуцолмон, Х.Эрдэнэтунгалаг, Д.Нямсүрэн, Б.Тэмүүлэн, Б.Сүхбат, Т.Амарсанаа цэц сорих юм. Харин уулын цанын төрөлд Х.Халиун, М.Манлайжав нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Тус олимпын наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, олимпын эрх авах цуврал тэмцээний зардалд Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс нийт 447 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэнэ.
Тэгвэл Монгол Улс залуучуудын өвлийн олимпод ямар амжилттай оролцож байсан бэ?
Инсбрук – 2012
Анхны наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын тамирчин Д.Өсөхбаяр, тэшүүрийн тамирчин А.Энх-Ариун нар оролцсон. Д.Өсөхбаяр 10 км-ын зайд 42 дугаар байр, спринт төрөлд 48 дугаар байр эзэлсэн бол А.Энх-Ариун 500 метрт 14 дүгээр байр, 3000 метрт 14 дүгээр байр, масс гараанд 20 дугаар байр тус тус эзэлж байжээ.
Лиллехаммер – 2016
Хоёр дахь удаагийн наадамд Монгол Улс анхны медалиа хүртсэн түүхтэй. Тодруулбал, тэшүүрийн тамирчин Б.Сумъяа холимог багийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Тэрбээр Итали, Өмнөд Солонгос, Хятадын тамирчидтай нэг баг болон 1:57.85 гэсэн амжилттай багийн төрөлд түрүүлжээ. Харин ганцаарчилсан 500 метрт 21 дүгээр байр, 1500 метрт 24 дүгээр байр, масс гараанд 21 дүгээр байр тус тус эзэлсэн юм.
Тэгвэл гүйлтийн цанын төрөлд А.Очирсүх 10 кмын зайд финалд өрсөлдөж, 41 дүгээр байрт орсон амжилттай.
Лозанн – 2020
Гурав дахь наадамд монголчууд илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар өрсөлдсөнөөс Э.Энхсайхан хөвгүүдийн ганцаарчилсан ангилалд 12 дугаар байр, Ч.Бямбасүрэн охидуудын спринт ангилалд 83 дугаар байр эзэлжээ.
Харин гүйлтийн цанын төрөлд Б.Хонгор, Л.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо гэсэн дөрвөн тамирчин оролцож, 72-57 дугаар байр эзэлжээ.