АНУ-ын Ореган мужийн эрүүл мэндийн албан тушаалтнууд гэрийн тэжээвэр муурнаас гаралтай байж болзошгүй булчирхайн тахлын тохиолдол бүртгэгдсэнийг мэдээллээ. Энэ нь сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа хүний булчирхайн тахал бүртгэгдэж буй тохиолдол юм. Халдвар авсан өвчтөн Орегон мужийн хамгийн том хот Портлэндээс 320 км зайд орших Десчутес хошуунд амьдардаг.
Эхний ээлжинд ойрын хавьтал болсон иргэд болон тэдний гэрийн тэжээвэр амьтдыг олж тогтоон, урьдчилан сэргийлэх эмнэлзүйн арга хэмжээ авчээ.
Энэхүү халдвар нь агаар, хоол хүнсээр дамждаг. Түүнчлэн өвчилсөн мууртай харьцсан тохиолдолд халдвар авна. Энэ удаагийн тохиолдлыг эрт шатанд нь илрүүлсэн тул олон нийтэд харьцангуй аюул багатай аж.
Халдвартай амьтантай харьцсанаас хойш 2-8 хоногийн дараа хүнд тахлын шинж тэмдэг илэрдэг. Ингэхдээ халуурах, дотор муухайрах, ядарч сульдах, булчин өвдөх, жихүүдэс хүрэх, тунгалагийн зангилаанууд илт томрох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Эрт илрүүлж, арга хэмжээ авахгүй бол цусны халдвар, уушгины халдвар болох эрсдэлтэй. Энэ тохиолдолд үхэлд ч хүргэж болзошгүй аюултайг эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эх сурвалж: USA TODAY