Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын гадаад хэлний судлагдахууны гүйцэтгэл 60% буюу хамгийн өндөр байгаа талаар Нийслэлийн Боловсролын газар(НБГ)–аас мэдээллээ.
2023 оны гүйцэтгэлийн үнэлгээний бичгийн шалгалтад нийслэлийн хэмжээнд 160 сургуулийн 25 судлагдахууны 10,675 багш хамрагдсан байна.
Нийслэлийн хэмжээнд судлагдахууны үр дүнг /кластераар/ улс, нийслэлийн дунджийг харьцуулбал:
Судлагдахууны үр дүн /кластер/-г өмнөх оны үр дүнтэй харьцуулахад:
- гадаад хэлний судлагдахуун хамгийн их буюу 3.7 хувиар,
- математик 3.0 хувиар,
- мэдээллийн технологи 2.6 хувиар ахисан боловч бусад судлагдахуунтай харьцуулахад математик, байгалийн ухаан, мэдээллийн технологи хичээлийн ерөнхий дундаж хамгийн бага үзүүлэлттэй хэвээр байна.
Бичгийн шалгалтын нийслэлийн дундаж 55.3 хувьтай үнэлэгдсэн нь өмнөх оноос 0.6 хувиар ахисан үр дүнтэй байна.
Харин нийт 19 судлагдахууны зургаа нь буюу хөгжим, дизайн технологи /эрэгтэй/, монгол хэл, бага боловсрол, англи хэл, эрүүл мэндийн хичээлээс бусад 13 судлагдахууны дундаж үр дүн өмнөх оноос өссөн байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль бүр гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд суурилан гарсан зөвлөмжийн хүрээнд сургуулийн менежментийг сайжруулах, сургалтын чанарыг ахиулахад анхаарч ажиллаж байгаа талаар НБГ-аас мэдээлэв.