Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар их, дээд сургуулийн оюутнуудыг нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар хэлэлцлээ.
Тодруулбал, сард 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт өнөөгийн нөхцөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан өөрчлөлт оруулахаар болсон байна.
Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг.
Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50 хувийн хөнгөлөлтөөр автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчих талаар журмын өөрчлөлтийг танилцуулж, хороодын хурлаар хэлэлцэхийг дэмжлээ.