АНУ-ын Пеньсилвани мужид нэгэн нохой эздийнхээ 4 мянган ам.долларын бэлэн мөнгийг зажилсан явдал гарчээ. Сесил нэртэй “Goldendoodle” үүлдрийн нохой интернэт дээр олны анхаарлыг татаад байна.
Түүний эзэмшигч Клэйтон болон Кэрри Лоу хоёр зажилж, идсэн мөнгийг гэрээт ажилтанд олгохоор хадгалж байсан аж. Клэйтон гэрийнх нь хашааг барьж өгсөн ажилтанд өгөх 4 мянган ам.долларыг дугтуйнд хийгээд гал тогооны ширээ дэрээ үлдээсэн аж.
Дугтуйг ширээ дээр тавьснаас 30 гаруй минутын дараа Сесил мөнгийг идэж байхыг Клэйтон харжээ. Кэрри энэ талаар “Pittsburgh City Paper”-д ярилцлага өгөхдөө “Клэйтон гэнэт “Сесил 4 мянган доллар идэж байна” гэж орилсон. Би юу сонссондоо итгэж чадаагүй, зүрхний шигдээс болчих шахсан” гэсэн байна.
Хосууд “Washington Post” сонинд “Сесил инээдтэй гар. Ширээ дээр стейк тавьчхаад байхад иддэггүй. Тэгсэн мөртлөө мөнгө идэх дуртай байх нь” гэж ярьжээ.
Үүнтэй ижил нөхцөл байдал 2022 онд Флорида мужид гарч байсан юм. “Newsweek” сайт мэдээлснээр нэгэн эмэгтэйн лабрадор нохой 2 мянган ам.долларын бэлэн мөнгийг идсэн аж.
Эх сурвалж: BBC