• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 8 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Н.Энхбаяр: Монгол Улсын нийт экспортод түүхий эдийн эзлэх хувь 97. Ийм өндөр хамааралтай улс манайхаас өөр байхгүй

2024-01-10
Эдийн засаг
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл энэ жилээс эхлэн орон тооны бүтэцтэй болж, тогтвортой ажиллахаар болсон.

Уг зөвлөл нь Улсын Их Хурал(УИХ)-аас томилогдон ажиллах мэргэжлийн институт байх бөгөөд Монгол Улсын төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах үндсэн дээр бие даасан, хараат бусаар ажиллаж, мэргэжлийн судалгаа шинжилгээ хийн дүгнэлтийг УИХ болон олон нийтэд хүргэх, нийтийн эрх ашиг болон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүрэгтэй юм.

Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэхээр эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн, арвин туршлагатай долоон хүн зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн байна. Тэдэнтэй хийх сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна. Сонсголоор УИХ-ын гишүүд болон иргэд тэднээс асуулт асууж, хариултаа авч байгаа юм.

Үүнээс УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир асуулт ба эдийн засагч Н.Энхбаярын хариултыг онцлон хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Та Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд орон тооны гишүүнээр сонгогдвол хэрхэн ажиллах вэ. Улсын ирээдүйн 30 жилийн төсөв санхүү, эдийн засгийн байдлыг яаж өөд нь татах вэ. Богино хугацаанд бид алдаагаа засаад энэ жижигхэн, байгалийн баялагтай улс орныг өр авлагаас нь гаргаад ард түмний амьдралыг дээш татах ямар бололцоо байна гэж харж байгаа вэ?

Эдийн засагч Н.Энхбаяр: 1990-ээд оны сүүлээр хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18-19 хувийг эзэлж байсан. 2000 он хүртэл уул уурхайн салбар 10 хүрэхгүй хувьтай байв.

Ийм бүтцээс 2008-2009 оны үед дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш өсөөд, ялангуяа манай өмнөд хөршид түүхий эдийн эрэлт хэрэгцээ өссөнтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн бүтцэд маш том өөрчлөлт орсон. Өнөөдөр 2023 оны гадаад худалдааны урьдчилсан дүнгээр нийт экспорт 15.2 тэрбум ам.доллар байгаагийн 57 хувийг зөвхөн нүүрс эзэлж байна. Нүүрс зэс хоёр нийлээд Монгол Улсын экспортын 80 хувь. Үндсэндээ хоёрхон түүхий эдээр экспортын 80 хувь тогтож байна. Маш өндөр эрсдэлтэй.

Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-аас улс орнуудын эдийн засгийн төрөлжилтийн судалгааг жил бүр гаргадаг. 2021 оны тайлан дээр гурван төрлийн түүхий эдээс хамгийн өндөр хамааралтай ямар улсууд байгааг жагсаасан.

Гурван төрлийн түүхий эд нь

  • Эрчим хүчний буюу нүүрс, газрын тос, шатдаг хий
  • Бусад ашигт малтмал
  • Хөдөө аж ахуйн түүхий эд

Уг судалгаагаар Монгол Улсын нийт экспорт дотор хөдөө аж ахуйн салбарын түүхий эд ороод эзлэх хувь 97. Үүн дотор гол нэрийн гурван төрлийн экспортын эзлэх хувь тухайн үед 75 байсан. Ийм өндөр хамааралтай улс өөр байхгүй. Манай улс нэгдүгээрт байгаа.

Монгол Улсын араас түүхий эд экспортлогч гэгдэг Чили, Австрали, Ойрх Дорнодын газрын тос экспортлогч орнуудад түүхий эдийн экспорт нь 80-аас доош хувьтай.

Манай улсын бүх орлого үндсэндээ олборлох салбараас хамааралтай. 2008-2009 оноос эхлээд уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай болсон. Үүнээс болсон маш өндөр савлагаа бий. Өнгөрсөн жилүүдэд буюу 2022 он хүртэл зөвхөн нүүрсний үнэ болон биет хэмжээнээс хамаарч экспортын орлого нэг тэрбум ам.доллароор өсөж буурсан.

2023 онд БНХАУ-ын импортын татвар буурсан болон бусад шалтгаанаас үүдэн Монгол Улсын нүүрсний экспорт 65 сая тоннд хүрлээ. Энэ хэмжээг 2024 онд хадгалж чадахгүй бол буцаад буурах магадлал нь 1-2 тэрбум ам.доллар, дахин савлана гэсэн үг. Эдийн засгийн бүтцийг өөрчлөх ёстой манай улсад ажилласан олон улсын бүхий л байгууллагын судалгаагаар хэлдэг.

Бүтцийг өөрчилнө гэдэг нь хөрөнгө оруулалтын цоо шинэ бодлого баримтална гэсэн үг. Уул уурхайн салбараас олж байгаа орлогыг өөр салбарт чиглүүлэх тухай юм. Энэ тал дээр Чили улсын амжилттай жишээ бий. Чили улс өмнө нь огт байгаагүй хөдөө аж ахуйн, загас агнуурын салбарыг цоо шинээр бий болгож чадсан. Уул уурхайн салбараас хамааралтай ч эдийн засгаа тогтвортой байлгаж болдгийг Чили улс тодорхой харуулсан.

Ингэж чадсан гол шалтгаан нь нэгдүгээрт сайн засаглал, хоёрдугаарт мэдлэг чадвартай, тогтвортой боловсон хүчин. Чили улсын 1980-аад онд хийсэн шинэчлэлийг бид бүгд мэднэ. “Chicago boys” буюу гадаад оронд суралцсан өндөр ур чадвартай цөөн тооны залуус тэр шинэчлэлийг манлайлж, төр засаг нь сайн ойлгож дэмжсэн учраас өнөөгийн амжилтад хүрсэн. Тус улс тогтворжуулалтын сангаа 1980-аад онд байгуулж, 30 жил огт зарцуулалгүй хуримтлал үүсгэсэн.

Сингапур улсын жишээ ч ийм. Бидэнд ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйл бол энэ. Сайн засаглал, сайн боловсон хүчин.

Экспорт дээр хэлэх өөр нэг зүйл байна. Бид жилд 40-60 сая тонн нүүрс гаргаж байна. Гурван янзын нүүрс гаргаж байгаа нь

  • эрчим хүчний
  • коксжих нүүрс
  • баяжуулсан болон өндөр үнэтэй нүүрс.

Үүнийг янз бүрийн аргаар шийдэх боломжтой. Заавал 40 сая тонн нүүрс экспортлох биш. 40 байх уу, 30 байх уу гэдгийг эдийн засгийн загвараар судлаад 60 саяд хүргэхгүйгээр 40 сая тонн нүүрсийг хамгийн өндөр үнэтэйгээр яаж борлуулах вэ гэдэг бодлого хэрэгтэй байна.

Зөвхөн биет хэмжээгээ өсгөх биш, ямар нөхцөлд биет хэмжээг бууруулах вэ гэдгийг гадаад худалдааны бодлогоороо анхаарах ёстой.

Өмнөх мэдээ

Каннын наадмаас ч чухал нээлт энэ долоо хоногт болно

Дараагийн мэдээ

Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжсэнээр эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн гэж дүгнэжээ

ХолбоотойМэдээ

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Боаогийн эдийн засгийн чуулганд оролцлоо

2024-04-03
Эдийн засаг

“Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл Монгол Улс гал алдана”

2024-04-02
Эдийн засаг

Б.Мөнхдэлгэр: Хувьцаа, бонд барьцаалсан зээлийн үйлчилгээг анх удаа үзүүлж эхэллээ

2024-04-01
Дараагийн мэдээ

Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжсэнээр эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн гэж дүгнэжээ

Г.Занданшатар: Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төсөлтэй холбоотой МоАХ-ны шаардлагыг намын бүлгүүдэд танилцуулж, арга хэмжээ авна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    43 хуваалцсан
    Хуваалцах 17 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.