• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 7 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Н.Эрдэнэхүү: Ходоодны хорт хавдрын мэс заслын тоо нэмэгдсэн нь эрт илрүүлгийн үр дүн

2024-01-30
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-аас 2005 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын 4-нийг “Хавдрын эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Энэ өдрийг угтаж Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн эмч нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

“Тэгш боломж – Үл ялгаварлал” уриан дор зохион байгуулагдсан хэвлэлийн хурлыг ХСҮТ-тэй хамтарч Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ), Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Хавдрын Үндэсний Зөвлөл төрийн бус байгууллага зохион байгууллаа.

Энэ үеэр хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын талаар ХСҮТ-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Оюунчимэг “Өнгөрсөн 2023 оны байдлаар нийт хавдрын шинжилгээ өгсөн иргэдийн тоо 157,000 орчим бий. Үүнээс яаралтай тусламж үйлчилгээг 1,930 хүнд үзүүлж 16,600 орчим хүн хэвтэн эмчлүүлжээ. Эдгээрээс 6,155 хүнд мэс засал хийж эмийн эмчилгээг 5,732 хүн хийлгэсэн.

Сүүлийн гурван жилд ХСҮТ-д үзүүлэх хүний тоо эрчимтэй нэмэгдсэн. 2022 онтой харьцуулахад анхан шатны үзлэгийн тоо 25 мянгаар нэмэгдсэн бол давтан үзлэг 20 мянгаар өссөн.

Эмнэлэгт хандаж буй хүмүүсийг хүйсээр нь харьцуулахад эрчүүд хоёр дахин бага тоо байна. Үүгээр эрчүүд энэ асуудал дээр хойрго ханддагийг харж болно. ХСҮТ-ийн ачаалал эрс нэмэгддэг гол шалтгаан бол эрт илрүүлэгтэй холбоотой. Анхан шатны үзлэгийн дараа хавдрын түвшнийг тогтоолгохоор бүх бүх өвчтөнийг манайх руу явуулдаг. Тухайн хүний биед хортой, хоргүй хавдар бий эсэхийг тогтоох нэмэлт шинжилгээний ачаалал их тул эмнэлэгт хүлээлгийн болон үзлэгийн хугацаа сунжирдаг” гэв..

Иргэдэд чирэгдэл бага учруулах үүднээс эмнэлэгт үзүүлэх цагийг цахимаар олгодог. Гэтэл үйлчлүүлэгчид тухайн цагтаа ирэхгүй эсвэл нэг дор олон удаа цаг авах зэргээр хүндрэл учруулж буйг ч мэргэжилтнүүд онцлов.

Энэ үеэр сэтгүүлчид ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс эрт илрүүлгийн үр дүнгийн талаар тодруулсан юм.

Тэрбээр “Өмнө нь нийт илэрч буй хавдрын 70% нь хожуу шатанд илэрдэг байсан бол 2023 онд 65% болж буурсан. Эрт илрүүлэгтэй холбоотойгоор хавдрын мэс заслын ачаалал нэмэгдсэн. Мэс заслын эмчилгээг анхан болон дунд шатны эмчилгээнд ашигладаг. Ялангуяа ходоодны хорт хавдрын мэс заслын тоо эрс нэмэгдсэн нь эрт илрүүлгийн үр дүн юм.

Өмнө нь хавдрыг эхний шатанд илрүүлсэн нь 25%-аас ахидаггүй байлаа. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар энэ тоо 32% болсон.

Хавдрын өвчлөлтэй цогцоор нь тэмцэх ёстой. Иргэд урьдчилсан үзлэгт сайн хамрагдвал хорт хавдраас сэргийлж чадна. Илэрлээ гэхэд анхан шатанд нь тогтоох магадлал өндөр учраас өвчнийг хүндрүүлэхгүй арга хэмжээ авах боломжтой. Хавдар бол бусад өвчинтэй ижил зүйл биш. Тийм ч учраас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас байнга анхаарал тавьдаг. Тиймээс эрт илрүүлгийн хяналтыг цаашид сайжруулж тогтолцоог нь хянаж байх ёстой.

Манайд хорт хавдрын туяа эмчилгээний хүртээмж бага. Тиймээс өнгөрсөн оноос энэ төрлийн эмчилгээний сүүлийн үеийн аппаратыг суурилуулсан. Үүний үр дүнд ирэх гуравдугаар сарын 1-нд гэхэд элэгний хожуу хавдартай үед хийдэг туяа эмчилгээний тун нэмэгдэнэ. Өмнө нь олон давтамжтай, бага тунгаар эмчилгээнд ордог байсан бол энэ аппаратын ачаар нэг удаа хийлгэх эмчилгээний үр дүн нэмэгдэнэ” гэж ярилаа.

Өмнөх мэдээ

Дондог, Дулам нэртэй хоёр бамбарууш нэг сар “унтаад” сэржээ

Дараагийн мэдээ

“Канвон-2024” олимпын эрэгтэй цаначдын уралдаанд Т.Өсөх-Ирээдүй 22, А.Хүслэн 42 дугаар байрт орлоо

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

"Канвон-2024" олимпын эрэгтэй цаначдын уралдаанд Т.Өсөх-Ирээдүй 22, А.Хүслэн 42 дугаар байрт орлоо

“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын барилга угсралтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр болжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    41 хуваалцсан
    Хуваалцах 16 Жиргэх 10

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.