АНУ-ын Кентакки мужийн нэгэн дунд сургуулийн багш нар “Jones 30” нэртэй бүлэг байгуулж, сүүлийн арав гаруй жил хонжворт сугалаанд хамтран оролцжээ. Өөрөөр хэлбэл тэд сугалааны тасалбарыг мөнгөө нийлүүлэн дундаа худалдаж авч, нэг тоо бөглөдөг байсан юм.
Тэгвэл тэдэнд олон жилийн дараа аз таарч, $1 саяын эзэн болсон байна.
“Бидний дунд зөвлөхүүд, захиргааны ажилтнууд, тусгай боловсролын багш нар, сувилагч нар хүртэл бий. Зарим нь өөр сургуульд шилжсэн, тэтгэвэртээ гарсан ч хамтарч сугалаанд оролцсоор байгаа. Бид олон жилийн турш найзалж байна” гэж “Jones 30” бүлгийнхэн шагналаа гардаж авсны дараа ярьжээ.
Тэд нэгдүгээр сарын 30-ны өдөр хожсон мөнгөө авахаар бөөндөө Powerball хонжворт сугалааны төвд ирсэн байна.
Татвар хассаны дараа бүлгийн гишүүн тус бүрд $24,000 оногдож байгаа ажээ.
Тэд 2019 оноос хойш долоо хоног бүр нэг ижил дугаараар Powerball сугалаанд оролцож байсны үр дүн ийнхүү гарсан байна.
Сугалааны дугаарыг тэтгэвэртээ гарсан математикийн нэг багш тооцоолон гаргаж байжээ. Багш нар цаашдаа сугалаанд үргэлжлүүлэн оролцсоор байх гэнэ.
“Бид олон жил нөхөрлөж, зарим маань хүүхэдтэй, ач зээтэй болцгоосон. Хамтдаа ялагч болж, туршлагаа хуваалцаж байгаадаа баяртай байна” гэж тэдний нэг ярьсан юм.
Эх сурвалж: Business Insider