Автотээврийн үндэсний төв нь Монгол улсын 21 аймаг, 2 сумд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээрийн нэг Орхон аймагт 4-р зэрэглэлийн автобуудлыг ашиглалтад орууллаа.
Орхон аймгийн зорчигч урсгал жил ирэх тусам өссөөр байна. 2020онд 82,675 зорчигч тээвэрлэж байсан бол 2024 онд энэ тоо 40 гаруй хувиар өсөхийг статистик тоо харуулж байна.
Өдөрт дунджаар 120 зорчигч хот хоорондын тээвэрлэлтийн үйлчилгээг авч байгаа ба бид цаашид найдвартай аюулгүй тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэн зорчигчийн ая тухтай байдлыг ханган автобуудлын стандартыг илүү сайжруулахаар зорин ажиллаж байна.