Херсон дахь партизануудыг хайхаар Кремлиэс Холбооны аюулгүй байдлын албаныхныг илгээсэн тухай Украины Үндэсний эсэргүүцлийн төвөөс мэдээлэв. Энэ нь үзэл суртал түгээгч нарыг илгээж, Херсонд нөлөөгөө бэхжүүлэх гэсэн оролдлого аж. Крымийн хойгийн логистикийг хангахад Херсонд хяналт тавих нь чухал байдаг тул Кремль Холбооны аюулгүй байдлын албаныхныг илгээсэн гэв.
Тус бүс нутагт Украины нөлөө маш хүчтэй байгаа тул оросууд орон нутаг дахь эсэргүүцэгчдийг олж тогтоохыг зорьж байна. Энэ алхам нь оршин суугчдын гэрээр хайлт, шалгалт хийхэд хүргэх магадлалтай гэдгийг Үндэсний эсэргүүцлийн төвөөс онцоллоо. Тэд Оросын эрх баригчид, бодлого, Украин дахь дайныг дэмжихгүй байгаа иргэдийн бичиг баримтыг шалгахад онцгойлон анхаарал хандуулна гэж үзэж байна.
Түүнчлэн Холбооны аюулгүй байдлын алба нь эзлэгдсэн нутаг дэвсгэрт сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулахад оролцсон хувь хүмүүс, байгууллагуудыг нэмэлт хамгаалалтаар хангадаг гэж Үндэсний эсэргүүцлийн төвөөс мэдээллээ.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE