АНУ-ын дуучин Тейлор Свифт болон “Fox News ” мэдээллийн агентлагийн хооронд үл ойлголцол гарсанд Пентагоноос дуучин бүсгүйг өмөөрчээ.
“Fox News” сувгийн хөтлөгч Жесси Уоттерс энэ долоо хоногт поп од Тэйлор Свифтийг “улс төрийн далд төлөвлөгөөний фронт” байж магадгүй гэж хэлсний дараа Батлан хамгаалах яам өчигдөр хариу мэдэгдэл хийсэн байна.
Жесси Уоттерс Мягмар гаригт Праймтайм шоуныхаа үеэр “Дөрвөн жилийн өмнө Пентагоны сэтгэл зүйн үйл ажиллагааны хэсэг Тейлор Свифтийг “зэвсэг” болгон хувиргасан” гэж үзэгчдэд хэлжээ. Дараа нь тэрбээр 2019 онд НАТО-гийн Кибер довтолгооноос хамгаалах шилдэг төвөөс зохион байгуулсан бага хурлын бичлэгийг үзүүлсэн байна. Уг бичлэгт илтгэгч зөвхөн Тейлор Свифтийг хүчирхэг нөлөөлөгчийн жишээ болгон нэрлэсэн аж.