Украинаас үл мэдэгдэх агаарын биет агаарын орон зайд нь нэвтэрснийг Польшийн зэвсэгт хүчнийхэн Баасан гаригт мэдээллээ. Зэвсэгт хүчний Шуурхай командлал албан ёсны твиттер хаягаараа жиргэхдээ “Үл мэдэгдэх агаарын десантын биет Украины талаас нэвтэрсэн. Манай Агаарын довтолгооноос хамгаалах системийн радарууд уг биетийг хилээр нэвтэрсэн цагаас нь эхлэн ажигласан. Удалгүй дохио алга болсон. Уг объектыг олж тогтоохын тулд цэргүүдийг дайчлан ажилласан” гэжээ.
Үл мэдэгдэх биет Хрубиешов хотын ойролцоо хил давсан гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв.
Одоогоор дэлбэрэлт болсон, хүний амь эрсэдсэн гэх мэдэлэл алга байна.
Эх сурвалж: AP