“Riyadh Super Cup 2024” тэмцээний хүрээнд Роналдогийн Аль-Насср болон Мессигийн Интер Майами учраа тааран тоглолоо. Харамсалтай нь, энэхүү тоглолтод Кристиано Роналдо бэртлийн улмаас оролцоогүй бөгөөд Месси, Роналдо хоёрыг хамтад нь талбайд харах гэсэн фэнүүдийн урам хугарав. Тоглолт ч нэг багийн хэт давамгайлал дор өрнөжээ. Тодруулбал, Саудын Арабын Аль-Насср клуб өрсөлдөгчөө АНУ-ын багийг 6-0 гэсэн харьцаатай бут ниргэсэн аж.
Энэ бүхнийг Кристиано Роналдо үзэгчдийн суудлаас багийн эздийнхээ хамтаар үзэж байжээ.
Гоолуудыг Отавио, Талиска, Лапорте, Мохаммед Маран нар оруулжээ. Интер Майамигийн шинэ цэрэг Луис Суарез гараанд гарсан бол Лионель Месси 83 дахь минутад сэлгээнээс тоглолтод оролцсон. Харин Серхио Бускетс бүтэн тоглосон гэнэ. Тоглолтын дараа Аль-Насср клубын твиттер хуудаснаа “Роналдо байхгүй гэж үү? Санаа зовоо зүйлгүй” гэж жиргэв. Хэдхэн өдрийн Роналдо “Саудын Арабын лиг Америкийн Мэйжор лигээс илүү” гэж ярьсан билээ.
Интер Майами ирэх өдрүүдэд Хонк Конг болон Японд нөхөрсөг тоглолтууд хийнэ.