“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
Энэ үеэр СОНСГОЛ ДАРГАЛАГЧ Б.ЭНХ-АМГАЛАН “Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дахь Лигийн цагаан агуй чулуун зэвсгийн дурсгалт зүйл. Энэ 2020 оны нэгдүгээр сарын 8-нд соёлын өвийн улсын бүртгэлд орсон байна. Үүнийг “Люкс минерал” ХХК 2023 оны аравдугаар сарын 31-нд Ашигт малтмалын газар лиценз олгожээ. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум цагаан голын цогцолбор дурсгалт газрыг 2020 оны нэгдүгээр сарын 8-нд мөн соёлын өвийн бүртгэл бүртгэсэн. Энэ газрыг “Тэмүүлэл өргөө” ХХК-д мөн лиценз олгосон байна. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумд хадны зураг бичгийн дурсгалыг 2021 оны зургадугаар сарын 30-нд соёлын өвийн улсын бүртгэлд орсон. Сарын дараа буюу 2021 оны долдугаар сарын 2-нд мөн компанид лицензид олгожээ. Эдгээрийг яах вэ. Ашигт малтмалын газар ингээд цаашид соёлын өвд бүртгэгдсэн газрыг олгоод л яваад байх уу” гэв.
АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай “Төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох дутмаг байдал дээр шалтгаалан, олгосон тусгай зөвшөөрөл бол 2018 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор сонгон шалгаруулалтаар олгохоор тогтоосон талбай. Гэтэл 2021 онд соёлын өвийн шийдвэр гаргаад явсан. Энэ зөрчил дутагдал эхнээсээ гарч байна. Хууль эрх зүйн хувьд ашигт малтмалын газар эхнээсээ Булган аймгийн Баяннуур суманд давхцалтай байгаа гурван компани дээр холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ аваад эхэлсэн байгаа” гэсэн хариултыг өглөө.