Ховд аймаг, Дарви сум Мөрөн багийн “Бор хавтгай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд зүгт 25 км, Зэрэг сумын төвөөс урд зүгт 35 км-т/ ачааны автомашин онхолдож 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 12.25-ны өдрийн 07:33 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн К-ын “Granbird” загварын ачааны автомашин онхолдож иргэн К /44 настай, эрэгтэй/ нас барсан байсныг ажиллаж 09:14 цагт цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад, иргэн Т /39 настай эрэгтэй, Н /20 настай, эрэгтэй/ нарыг Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд тус тус шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ