Энэ сарын 4-ны өдөр шүүхээс Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан.
Мөн түүний өмгөөлөгч нар гомдол гаргаснаар түүнийг суллах эсэх шүүх хурлыг өнгөрсөн баасан гарагт товлосон ч прокурор нь шүүгчээс татгалзсан тул шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан билээ.
Харин өмгөөлөгч нар цагдан хориог өөрчлүүлэх хүсэлт гаргаснаар хурлыг өнөөдөр 16.00 цагт товложээ.