Афганистаны 8.8 сая гаруй хүүхдийг саагийн эсрэг вакцинжуулалтад хамруулах томоохон аяныг арванхоёрдугаар сарын 25-наас эхэлж буйг Талибаны засгийн газрын эрүүл мэндийн яам Ням гарагт зарлажээ.
Вакцинжуулалтын аян дөрвөн өдөр үргэлжлэх боловч саагийн эрсдэл өндөр гэж үзэж буй тус улсын дорнод бүсийн 42 дүүрэгт нэг долоо хоног хүртэл хугацаагаар сунгагдах юм байна.
Дээрх онцгой дүүргүүдэд 10 хүртэл насны хүүхдүүдийг, бусад бүс нутагт 5 хүртэл насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөснийг эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Саагийн өвчлөл энэ онд Афганистан даяар нэмэгдсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна.
Эх сурвалж: DPA