Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр томилгоотой холбоотой асуудлуудыг хэлэлцсэн шийджээ.
Тухайлбал Соёлын дэд сайдын албаас М.Батбаярыг чөлөөлж, түүний оронд ТВ9 телевизийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийн дарга П.Баттөрийг томилсон байна.
Харин М.Батбаярыг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан даргаар томилохоор болжээ.