Агаарын довтолгоонд төрөл бүрийн, нисгэгчгүй нисэх онгоцууд оролцсон. Украины арми 27 “Шахед” дрон, 87 далавчит пуужинг амжилттай саатуулжээ.
Цохилтод Украины гол хотууд болох Киев, Львов, Одесса, Днепр, Харьков, Запорожье өртөв. Тэр дундаа амаржих газар, сургууль, цэцэрлэгийн барилгууд, худалдааны төв, олон давхар орон сууцны барилгууд халдлагын бай болсныг ерөнхийлөгч Зеленский онцоллоо.
Довтолгоо үүрийн 03:00 цагийн орчимд эхэлсэн байна.
Эх сурвалж: DEFENCE BLOG