Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленский Киевт болсон “Украин 2024” форумын үеэр “Орос бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлснээс хойш хоёр жилийн хугацаанд Украины 31 мянган цэрэг амь эрсэдсэн. Байлдааны явцад амиа алдсан иргэд манай улсын хамгийн том золиос” гэжээ. Мөн эзлэгдсэн бүс нутгуудад хэдэн арван мянган иргэд амь үрэгдсэн байх магадлалтай ч тодорхой тоо баримт байхгүйг мэдэгдэв. Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Киев анх удаа хохирогчдын тоог баталлаа.
ОХУ мөн адил хохирогчдынхоо тоог ил болгож, 2022, 2023 онуудад нийт 75 мянга орчим цэрэг дайны талбарт амь эрсэдсэн талаар хараат бус хэвлэл мэдээлийн “Mediazona” Бямба гаригт мэдээлэв.
АНУ-ын Тагнуулын алба 2023 оны арванхоёрдугаар сарын дундуур нууцыг задруулсан тайланд Оросын 315 мянган цэрэг амь үрэгдэж, шархадсан гэж тооцоолсон. Хэрэв уг мэдээлэл үнэн зөв бол дайн эхэлхээс өмнө Орост байсан 360 мянга орчим цэргийн 87 хувийг эзэлж байна.
“Украин 2024″ форум нь барууны холбоотнуудын байнгын дэмжлэг болон хоёр талын аюулгүй байдлын гэрээ, тусламжийн шинэ амлалтуудын талаар ярилцсан. Харин Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров хэрвээ Киев Москвагийн эсрэг тэсэх боломж байгаа бол амлалтаа биелүүлэх шаардлагатай байгааг онцлоод барууны зэвсгийн тээвэрлэлт хойшлогдсон нь хүний амь насыг хохироох болно гэдгийг онцолжээ.
Тэрбээр “Бидний дайсан дайнд зориулж албан болон албан бус санхүүжилтийн 15 хувийг л ашигладаг. Тэдний эдийн засаг бараг 2 их наяд төгрөг. Хэрвээ баруун амлалтаа биелүүлж зэвсэг нийлүүлэлтээ цаг тухайд нь өгөхгүй бол Украин газар нутгаа алдсаар байх болно” гэв. Европ гуравдугаар сар гэхэд нэг сая их бууны сум нийлүүлэх төлөвлөгөөгөө биелүүлээгүй байгаагаа хүлээн зөвшөөрч, жилийн эцэс гэхэд тээвэрлэлтээ дуусгана гэж найдаж буйгаа мэдээлсэн. Умеров зэвсгийн удаашрал нь дайны математикт барууныхан улам бүр дайны эдийн засгийг бий болгож буйг мөн онцолсон байна. Үүнээс гадна АНУ-ын Конгресс дахь улс төрийн маргаан 60 тэрбум долларын тусламжийг болиулсан нь Украинд хүнд туссан юм.
Эх сурвалж: Reuters