Өнгөрсөн сард болсон Miss Japan 2024 тэмцээнд түрүүлсэн бүсгүйн гэр бүлээс гадуурх харилцааны түүх хэвлэлд дэлгэгдсэний улмаас титмээ буцаасныг тэмцээний зохион байгуулагчид Даваа гарагт мэдээлжээ.
Украинд төрсөн, Японы иргэн 26 настай Каролина Шийно нь япон ээж, украин эцэгтэй хүн юм. Тэрбээр Японы гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны Европ гаралтай бүсгүй болж байв.
Шийно таван настайдаа ээжийн хамт Японд ирж, Нагоя хотод суурьшсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Шукан Буншун долоо хоног тутмын сэтгүүлд түүнийг гэр бүлтэй эрэгтэйтэй дотно харилцаатай байсан тухай баримт нийтлэгджээ.
Үүний дараа Шийно титмээ буцааж өгөх хүсэлтийг зохион байгуулагчдад гаргасныг ёсоор болгосон байна.
Нэгдүгээр сарын 22-нд болсон тэмцээний дараа цэвэр кавказ төрхтэй энэ бүсгүй Япон улсыг төлөөлж чадах эсэх талаар маргаан сошиал ертөнцөд өрнөж байсан юм.
Miss Japan тэмцээн анх 1950 онд зохион байгуулагдаж байсан ч одоогийн хэлбэрээ 1967 онд олсон гэдэг.
Гэхдээ энэ нь ялагчаа Япон улсыг төлөөлүүлэн гадаадад илгээдэггүй, зөвхөн дотоодын чанартай тэмцээн юм байна.
Эх сурвалж: Kyodo News