Украины тагнуулын алба Крымын хойгт байрласан ОХУ-ын байлдааны хөлөг онгоцонд пүрэв гарагийн /2024.02.01/ шөнө цохилт өгч, живүүлсэн гэж мэдэгджээ. ОХУ-ын Ивановец удирдлагатай пуужин харвагч хөлөг Крымын хойгийн хамгийн гүн нуур болох Донузлавт байхдаа хэд хэдэн удаа цохилтод өртөж, шөнө нь живсэн аж.
Одоогийн байдлаар ОХУ-ын Батлан хамгаалах яам, Кремль болон албан тушаалтнууд нь энэ үйл явдал дээр мэдэгдэл гаргаагүй байна. Сүүлийн үед Украины арми Крымын хойгт агаарын цохилт өгч, ОХУ-ын тэнгисийн цэргийн хөлгүүд рүү халдах болсон.
Эдгээр цохилт нь Крымын хойгийг Оросын зэвсэгт хүчнээс тусгаарлан, цэргийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болгох зорилготой гэж Украин мэдээлсэн юм.
Дайн эхэлснээс хойш ОХУ-ын тэнгисийн цэргийн амссан хамгийн том хохирол бол Хар тэнгисийн флотын хамгийн том байлдааны онгоц болох Москва живсэн явдал билээ.
Киевийн мэдээлснээр Украины арми 2022 оны дөрөвдүгээр сард Москва хөлөгт цохилт өгсөн. Цохилт өгснөөс хоёр өдрийн дараа Москва живсэн юм.
Эх сурвалж: CNN