Украины ард иргэд сүүлийн 100 гаруй жилд анхны удаа Зул сарын баярыг 12-р сарын 25-ны өдөр тэмдэглэсэн байна. Тус улс ОХУ-ын уламжлалаар Зул сарын баярыг Юлийн тооллын дагуу тэмдэглэдэг байсан юм.
Дэлхийн бусад улс орнууд Грегорийн он цагийн бичгээр, 12-р сарын 25-ны өдөр Зул сарыг тэмдэглэдэг. Украинчууд өдөр тутмын амьдралдаа олон улстай адил Грегорийн календарийг ашигладаг юм. Грегорийн цаглавраар бол Украин өмнө нь нэгдүгээр сарын 7-нд Зул сарыг тэмдэглэдэг байжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский долоодугаар сард хуульд өөрчлөлт оруулж Зул сарын албан ёсоор 12-р сарын 25-нд тэмдэглэх болгосон аж. Тэрбээр баярын өдрийг өөрчилснийхөө дараа “Энэ нь Орос өв уламжлалаас салахад тусална” хэмээсэн юм.
Зеленский даваа гарагт /2023.12.25/ Зул сарыг анхны удаа өөр өдөр мэндчилгээ дэвшүүлэхдээ “Бид Зул сарын баярыг хамтдаа тэмдэглэдэг. Нэг өдөр, нэг том гэр бүл, нэг үндэстэн, нэг улсын хувиар тэмдэглэдэг” мөн “Эцэст нь түнэр харанхуй ялагдана. Муу ёрын зүйлс ялагдах болно” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC, Yahoo New