“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” энэ сарын 20-нд болно. Форумын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.
Тэрээр “Форумыг Яармаг дахь шинэ Хангарди ордонд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагууд, түншүүдэд урилга хүргүүлсэн. Олон улсын байгууллагын 120 гаруй төлөөлөл оролцох хүсэлтээ илэрхийлсэн.
Гадаадаас 100 гаруй зочин хүрэлцэн ирнэ. Форумын талаарх мэдээллийг хүргэх https://ubif.mn/ цахим хуудас ажиллаж эхэлсэн бөгөөд энэ цахим хуудсаар бүртгэл хийж байгаа” гэв. Форумын хүрээнд 15 гэрээ, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар төлөвлөсөн байна.