Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашмер” 2023 оны дэлхийн загварын трендэд багтсан энгийн бөгөөд тансаг загварын ажил хэрэгч эрэгтэй пальтог хүний биеийн хөдөлгөөний онцлогт тааруулан суулт болон технологийг сайжруулан урлаж, гадаад дотоодын хэрэглэгчдэд хүргэж байгаа ажээ.
Энэхүү классик загварын эрэгтэй пальто нь бортаа хэсэгтээ олон төрлийн загварын халаасыг урлаж өгснөөрөө өмнөх загваруудаас илүү онцлог болсон гэдгийг зохион бүтээгчид нь онцолж байна.
Мөн Ханбогд брэнд нь 2023 оны дэлхийн загварын трендэд багтсан энгийн бөгөөд тансаг загварын сонголттой, дэлхийд 100 гаруй жилийн түүхтэй загвар зохион бүтээлтийн шийдлээ алдаагүй ус, чийг, салхины хамгаалалттай зөөлөн оёдлын Trench coat LIMITED EDITION технологиор бүтээгдсэн “Хавар зуны шинэ коллекци-2023” нэрийн дор шинэ загваруудаа танилцуулж эхлээд байна.
Өдгөө монгол ноолуурыг дэлхийн зах зээл дээр гаргаж, үндэсний үйлдвэрлэлээ үлгэр жишээ ч хөгжүүлж буй “Ханбогд Кашимер” нь 1998 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийд танигдсан брендүүдийн өндөр зэрэглэлийн чанарын шаардлагад нийцсэн самнасан ноолуурыг 20 гаруй жилиийн турш Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улсуудад бэлтгэн нийлүүлсээр иржээ.